| |
Видео
Шинэ мэдээ
Нурмагомедов буяны үйлс өрнүүлэхээр Африкийг зорьжээ
Африкт буяны үйл ажиллагаа явуулж байгаа тухайгаа Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов "Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
"Хэрэгцээтэй хүмүүст нь тусламж олгох боломж өгөхийг би бурхнаас хүүхэд байхаасаа л хүсдэг байсан. Төлөвлөсөн төслөө эхлүүлэхээр би энд 4 сарын дараа эргэн ирнэ” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Ирландын тамирчин Конор Макгрегортой тулалдан ялалт байгуулсныхаа дараа Нурмагомедов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Киргизстан улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нартай уулзсан юм.
Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг