| |
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ "ХУЛГАЙЧ" Жүжигчин УРАНЧИМЭГ
Жүжигчин УРАНЧИМЭГ БУСДААС ХУЛГАЙЛСАН ГЭДГЭЭ ХҮЧЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ.
Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой... Д. Хулганай.
Миний аавын дөрвөн хүүхэддээ зориулсан энэхүү шүлгийг өөрсдөө гурван жилийн турш бодож бичсэн хэмээн сонин хэвлэлээр нэг ярилцлага өгч "Зүрхээр наадагч" хэмээх гадаадын киног ч бас хуулбарлан хийсэн хуулан бичлэгийн кинонцортоо энэхүү шүлгийг эхлэл, өрнөл, тайлал болгон ашиглаж киноныхоо баатруудыг Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин хэмээн нэрийдэж багадаа асрамжийн газар өссөн хүүхдүүд энэхүү шүлгийг байнга хэлэлцэн тоглож хожим бие биенээ энэхүү шүлгээрээ таньж, уулзалдан учирахдаа луйварчин, янхан, гэх мэтийн үл бүтэх амьтад болцгоосон байдаг билээ. Аавын минь шүлгийг тус киноныхоо амин сүнс болгон ашиглаж мөн энэ хулгайн киногоороо 200 сая төгрөгийн ашиг орлого оллоо хэмээн өөрсдөө ярилцлага өгч гайхуулж байсан билээ.
Жүжигчин Уранчимэг нь миний дүүтэй хамт арван жилийн нэг ангид сурч байсан , бидний ах дүү дөрвүүлэнг таних төдийгүй миний, бидний энэ шүлгийн утга учирыг ч нарийн сайн мэддэг байсан юм. Бусдын үнэт өвийг зөвшөөрөлгүй дур мэдэн хулгайлж түүнээ бүр өөрөө зохиосон хэмээн гүжирдэж, утсаар холбогдож лавлахыг хүсэхэд Уранчимэг, Ганчимэг нар зориуд надаас зугтааж байсанд аргагүйн эрхэнд би дөрвөн жилийн өмнө тэднийг шүүхэд өгсөн билээ.
Дөрвөн жилийн турш шүүх хурлыг тэд аргацаан, Монголд хоёр ч удаа очихдоо өмгөөлөгчөөрөө дамжуулан уулзах хүсэлт тавихад уулзаагүйгээр барахгүй хараал жатга хүртэл хийлгэж байсныг би цаг тухай бүрд нь өөрийн fb, пэйж хуудас дээрээ мэдээлж байсан билээ.
Хувьсал продашкны найруулагч гэх Цогоо, жүжигчин Ганчимэг нар надтай нэг нутаг усны улс төдийгүй эхнэр Уранчимэг нь нэг арван жилийн хүүхэд, сургуулийн урлагийн үзлэгт хүртэл хамтдаа оролцдог байв. Энэ хүмүүст би уг нь хувийн өс хонзон үгүй билээ.
Гэтэл энэ нөхдүүд зориуд бидний аавын бичсэнийг би, бид бичсэн гэж цагаан дээр хараар бичиж түүнийг нь хулгайчийг хулгайч гэж хэлснийхээ төлөө би олон нийтийн сүлжээнд "хэрүүлч" хэмээн цоллогдож, чиний муу аавын бичсэнийг яадагийн энэ мундаг улс аваа л биз ашиглаа л биз!!!Харин ч олон нийтэд таниулж өгсөнд баярла!!! гэх мэтээр маш олон хүмүүст удаа дараалан доромжлуулж өдий хүрсэн юм.
Өөд болоод удаж буй аавынхаа нэрийг, ясыг Уранчимэг нарын хулгайгаас болж байн байн өндөлзүүлж таних танихгүй улсад доромжлуулж!!! үр хүүхэд нь өндөлзүүлээгүй аавын минь, нэрийг ясыг жүжигчин Уранчимэг хангалттай өндөлзүүлсэн юм.
Миний аавын үр хүүхэддээ үлдээсэн өвийг дурын хэдэн хулгайч хулгайлж авчихаад доор нь бид, би бичсэн гээд нэрээ тавьсан байхад!! Баярлаад сууж байдаг тийм тэнэг хүн би бишээ.
Дөрвөн жилийн турш гацаан гацаан үргэлжилсэн шүүх хурал саяхан арайхийж хуралдаж ямартай ч Уранчимэг, Ганчимэг нар (санаандгүй) !!! муу муухай санаа өвөрлөөгүйгээр зүгээр л хулгайлсан гэдгээ өөрсдөө ийнхүү цагаан дээр хараар бичиж хүлээн зөвшөөрч "хүчээр" уучлал гуймар болжээ. Үгүй ээ хулгайч нараа.
БИ ХҮЧЭЭР ГУЙСАН УУЧЛАЛЫГ ТАНЬ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ.
УУЧЛАЛЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ГУЙДАГ БОЛОХООС ИНГЭЖ ГУЙДАГГҮЙ ЮМ.
Урлаг соёлын, олны танил худалч хуурамч хулгайч, улс төрийн хулгайч тонуулчид нараа. Ичих нүүргүй та нарын хуурамч уучлаарай энэ олон жилийн дараа надад бидэнд хэрэггүй. Цагийн юм цагтаа сайхан байдаг юм.
Жич - Би хүн гүтгэдэггүй юм. Хулгай хийсэн болохоор нь жүжигчин Уранчимэгийг хар хулгайч гэдэг юм. Худлаа ярьж огт сурч байгаагүй дээд сургуулийн диплом худалдаж авч өвөртөлчихөөд, бүүр болоогүй дахин Оросын холбооны улсын их сургуулийн доктор цол худалдаж авах гэж санаархаж буй, цэл залуугаасаа нам нам хэсэж намирч явдаг хуурамч амьтан болохоор нь яруу найрагч Ц. Хуланг худалч хуурамч, мөн нэрт яруу найрагч Дашбалбар агсны нэрийг идэж амьдарч байгаа атлаа бүүр цаашлан албан ёсны эхнэрийг нь салсан эхнэр гэж гүтгэсэн Индра гэгчийг би бүгдийг нь баримттай мэдэж байгаа тул хулгайч, худалч, гэх мэтээр бузрыг нь бичдэг, хэлдэг юм. Бичсээр ч хэлсээр ч байх болно цаашид.
Учир нь иймэрхүү адгийн амьтад энэмэтчилэн өчнөөн буй учир. Өөрсдөө л өгсөж өөдлөхийн төлөө алдар нэр, мөнгөний төлөө юу ч хийхээс сийхгүй ийм буман бузар эмс, эрчүүд дүүрэн байгаа учир эх орон минь Монгол минь өөдлөхгүй байгаа. Хулгай хийж худлаа ярихыг хүн гүтгэхийг байх л ёстой зүйл мэт хүлээж авдаг арчаагүй хүмүүсээр нийгэм минь дүүрч ялзарчээ. Иймд өөдлөн дэвжиж хөгжихийг хүсдэг бол та ч би ч бид бүгдээрээ ийм худалч хуурамч хулгайч улсыг баримттай нь мэддэг бол илчилж байх нь иргэн хүний үүрэг юмаа.
Худалч хуурамч хулгайч улсаас салж эрдэм номтой авьяас чадвартай үнэнч шударга зөв ёс суртахуунтай хүмүүсээр эх орон минь дүүрч, тийм хүмүүс бидний дээр заларч алга ташуулж байх ёстой болохоос биш худалч хуурамч хулгайч улс бидний дээр "бааж, шээж" байх учиргүй. Үнэн хэзээд ялдаг юм. Ялах ч болно.
Эцэст нь дахин би чангаар хэлье. Би хулгай хийдэггүй, хүн гүтгэдэггүй, хуурч мэхэлж явдаггүй ээ. Хүний сайхан орчлонд хүн чанартай мөн чанартай явах л хамгаас сайхан. Алдар нэр, алт мөнгө, албан тушаалын төлөө чөтгөрт сүнсээ ч худалдахад бэлэн байх энэмэтчилэн улсаас харшилтай, бүүр үзэн яддаг.
Хулгайч аа, хулгайч аа, ичих нүүргүй хулгайч, худалч нараа би та нарыг уучлахгүй.
ЯРУУ НАЙРАГЧ ЗОХИОЛЧ ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ ЧИКАГО ХОТ.