| |
Найрагч бүсгүйг “хараалгасан” жүжигчин А.Ганчимэг нялх үрээ хэл амнаас “хамгаалав”
"Зүрхээр наадагч” уран сайхны киноны зохиолыг бичсэн хэмээн үзэгч фэнүүддээ тайлагнаж, толгой дээгүүр явсан жүжигчин А.Ганчимэг ойрын өдрүүдэд олны хэл амнаас холхон байхыг эрхэмлэж буй. Гар утсаа өдөр тутам хэрэглэж, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах ч эрхгүй нуугдмал байдлаар амьдарч байгаа түүнийг яруу найрагч Х.Тэргэл зохиогчийн эрх зөрчсөн, хулгайч луйварчин хэмээн шүүхэд өгсөн гэдэг.
"Хувьсал” продакшныхан ч эрхэм найрагчийн энэхүү үйлдэлд ямар нэгэн хариу өгөөгүй төдийгүй бүр гурав дахь киноныхоо зураг авалтын ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа сурагтай. Хөл хүндтэй байхдаа нөхрөөсөө тусдаа амьдарч эхэлсэн жүжигчин А.Ганчимэгийн хувьд, бяцхан охиныхоо эцэгтэй эвлэрэх магадлал өндөр байгаа энэ үед уг маргаан тун ч ярвигтай асуудал болоод байгаа аж.
Тиймээс нялх үрдээ хар цагаан хэл ам хүргэхээс сэжиглэн Гандан хийдээр эргэлдэх болсон тэрбээр яруу найрагч Х.Тэргэлийн эсрэг шүүхэд гомдол гаргасан гэжээ. Найрагч Х.Тэргэлийн хувьд, түүнийг "Нялх хүүхэдтэй байж хулгай, луйвар хийхээс ичдэггүй юм байх даа” хэмээн ихэд онцлон дайрч давшилсан нь ээж болоод удаагүй байгаа жүжигчин бүсгүйд их л хүндээр туссан бололтой.
Эх сурвалж:photonews.mn