|
Видео

Шинэ мэдээ

Зочид буудлын орчинд хануур эмчилгээ хийж байсныг таслан зогсоожээ

Зочид буудлын орчинд хануур эмчилгээ хийж байсныг таслан зогсоожээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Варьетагийн хажууд байрлах зочид буудалд иргэдийг үзэж, оношилж, хануур эмчилгээ үйлчилгээ явуулж байна” гэх мэдээллийн дагуу Баянол дүүргийн дөрөвдүгээр хороо, хоёр дугаар хороололд байрлах "Гантех сервис” ХХК-ний Шинэ энерги зочид буудалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэн Б нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн наад захын шаардлага хангахгүй зочид буудлын орчинд /иргэдийг судсаар оношилж, бумба тавьж, хануур, зүү эмчилгээ хийж/ эмчилгээ үйлчилгээ явуулж байсан ноцтой зөрчил илэрсэн байна. Мөн тус зочид буудлын үйлчилгээ цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил илэрчээ. Иймд илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн байна. "Гантех сервис” ХХК болон иргэн Б, А нарт зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж багаа ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler