|
Видео

Шинэ мэдээ

Конор МакГрэгор даагаа нэхэхэд бэлэн

 
Конор МакГрэгор даагаа нэхэхэд бэлэнХөнгөн жинд Америкийн холимог тулааны UFC 229 лигийн аваргын бүсийн төлөө Оросын хурган малгайт тамирчин Хабиб Нурмагомедовтой тулгарч хугацаанаасаа өмнө цэвэр ялагдсан "Дэлчгэр шар” хочит ирланд залуу Конор МакГрэгор дагистан тамирчинтай дахин тулалдахыг хүсэж байгаа аж. 

Энэ тухай нэрт тулаанч эр нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр бичжээ. Конор өөрийн шүтэн бишрэгчдэд "Сайхан нокаут байлаа. Даагаа нэхэх тулааныг тэсэн ядан хүлээж байна” хэмээн жиргэсэн аж. UFC-гийн тэргүүн Дэйна Уайт хоёр тамирчинг дахин тулалдах боломж байгаа гэдгийг үгүйсгээгүй. Гэхдээ бүх зүйл Невада мужийн Тулаанчдын комиссын шийдвэрээс хамаарах гэнэ.

Хабиб Конортой тулалдсаныхаа дараа торноос гарч үзэгчидтэй зодоон хийснийхээ төлөө шагналын мөнгө болох хоёр сая долларыг хүртэхгүй байж мэдэхээр болсон. Мөн түүнд олгосон АНУ-д ажиллах визийг сунгахгүй байж мэднэ. Түүнчлэн аваргын бүсийг нь хураан авч магадгүй болоод буй. Хабиб, Конор нарын тулааныг зохион байгуулаад UFC лиг тасалбарын худалдаанаас гэхэд 17 сая доллар олжээ. 
Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler