|
Видео

Шинэ мэдээ

Визний материал ХУУРАМЧААР үйлдсэн этгээдүүдийг шалгаж байна

Визний материал ХУУРАМЧААР үйлдсэн этгээдүүдийг шалгаж байнаБНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг мэдээллийг хуурамчаар үйлдэх тохиолдол олноор гарч байгаа тул энэхүү үйлдлийг шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлжээ.

Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Ажлын хэсгийн зүгээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалын 50 хувийг нь шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба одоогоор долоон аж ахуй нэгж, 11 иргэн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын газарт гаргасан байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler