|
Видео

Шинэ мэдээ

Москва хотын дарга улиран сонгогджээ

Москва хотын дарга улиран сонгогджээ

Ням гарагт болсон Москва хотын даргын сонгуульд ялалт байгуулсан тус хотын одоогийн захирагч Сергей Собянинд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэлээ.
Саналын хуудасны 56.3 хувийг тоолсны дараах байдлаар Сергей Собянин 69.54 хувийн санал авсан байжээ. Харин түүний өрсөлдөгч ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшигч Вадим Кумин 11.65 хувийн санал авсан бол Шударга Орос намын гишүүн Илья Свиридов 7.28 хувийн санал авсан байна.  
Москва хотын даргын сонгуулийн ирц 30.3 хувьтай байжээ. Харин 2013 онд болсон сонгуулийн ирц 32.07 хувьтай байсан байна. 2013 оны есдүгээр сарын 8-нд болсон уг сонгуулиар Сергей Собянин 51.37 хувийн санал авч ялалт байгуулсан билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler