|
Видео

Шинэ мэдээ

Налайхын захирагчийн сонгуулийг дахин явуулна

Налайхын захирагчийн сонгуулийг дахин явуулна Налайх хотын Захирагчийн сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт  найман хүн өрсөлдсөнөөс  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 хувь, Н.Мандуул 5,2 хувь, Б:Ганболд 4,4 хувь, Г.Болдбаатар 2,9хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ. Нэр дэвшигчдийн авсан саналын хувь 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин сонгуулийн тов зарлахаар болсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler