|
Видео

Шинэ мэдээ

68,7 тн хүүхдийн тоглоом импортолжээ

68,7 тн хүүхдийн тоглоом импортолжээ

МХЕГ-аас хүүхдийн тоглоом импортлогч болон улсын байцаагчдад "Импортын хүүхдийн тоглоомын эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал” сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомд холбогдох хууль, журам, стандартын дагуу хяналт шалгалтыг хийдэг бөгөөд бичиг баримтын шалгалт, биет үзлэг хийж лабораторийн шинжилгээнд хамруулдаг. 2017 онд нийт 10 улсаас 39 ААН, 27 иргэн 182,7 тн тоглоом оруулж ирсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 31 ААН 68,7 тн хүүхдийн тоглоом импортлоод байна.

"Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд зохиогдож буй уг сургалт нь хүүхдийн тоглоомийн эрх зүйн орчин, аюулгүй байдал, хяналт шалгалтын талаар импортлогчдод мэдээлэл өгч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохиогдож байгаа юм.

Хяналт шалгалтаар илэрч буй зөрчлийн талаар тоглоом ипмортлогч аж ахуйн нэгжүүдэд танилцуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler