|
Видео

Шинэ мэдээ

Л.Эрдэнэ чулуун:Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нэг нэг лаборатори байрлаж ажиллана.

Л.Эрдэнэ чулуун:Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нэг нэг лаборатори байрлаж ажиллана.

Баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 400, Хүй долоон худагт 210 ААН-д үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно. Хоолны үйлчилгээг явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалт явуулах юм байна. Хүй долоон худаг дахь "Монгол наадам” цогцолборт бэлэг дурсгал, тоглоом худалдах цөөн тооны зөвшөөрөл олгох юм байна.

 

Баяр наадмын үеэр хийгдэх хяналт шалгалтын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэ чулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Жил бүрийн баяр наадмаар мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг хийж явдаг. Энэ жилин хувьд ямар ажлууд хийгдэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жилийн хувьд хуушуур болон худалдаан үйлчилгээний тоог багасгасан байгаа. Багасгаж байгаа нь шалтгаан бол үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг ажиллуулах чиглэлийг баримталж ажиллаж байна. Үндэсний баяр наадмаар нийслэлийн Захирагчийн ажлын алба , нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа нийтийн хоолонд хяналт шалгалт хийгдэнэ. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтдээ давхардсан тоогоор 400 гаруй улсын байцаагч ажиллана. Мөн хоёр лаборатори  ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэн нэг лаборатори,  Хүй долоон худагт нэг лаборатори  байрлаж ажиллана. Лабораториор бүх мах болон айрагнаас дээж авч газар дээр шинжилгээ хийнэ.

-Энэ жилийн хувьд хоёр лаборатори ажиллуулна гэж байна. Гаднаас орж байгаа мах махан бүтээгдэхүүн дээр яаж хяналт тавих вэ. Зарим аймгуудад шүлхий өвчин гарсан байгаа шүү дээ?
-Мах махан бүтээгдэхүүний дээж, гарал үүслийн бичгээр хяналт тавина. Мөн Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд зөвшөөрөл авсан иргэд , аж ахуйн нэгжүүд долоон сарын 10-наас эхлээд махныхаа дээж шинжилгээг аваад явна. Мөн долдугаар сарын 11, 12, 13 –ны өдрүүдэд гэсэн дээж шинжилгээг хийнэ. Учир аж ахуйн нэгжүүд мах махан бүтээгдэхүүнээ хэд хоногоос өмнө татаад бэлтгэдэг зөрчил гардаг. Иймээс бид энэ жил шинэ махаар үйлчилгээ үзүүлэх ёстой гэдэг үүднээс хоёр лабораторийг байгуулж ажиллаж байгаа юм.
-Өнгөрсөн жилийн баяр наадмаар газын асуудал гарсан.Газ угсралтын асуудал дээр хяналт тавигдах уу. Ер нь газ угсралтыг мэргэжлийн байгууллага угсрах ёстой юу. Эсвэл хэрэглэгчид өөрсдөө угсрах ёстой байдаг юм уу?
-Газын асуудал дээр мэргэжлийн компаниудтай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Тухайлбал, Дашваанжин компаниуд өөрсдөө угсарч өгч байгаа. Энэ угсралтын ажил дээр манай байцаагчид хяналт тавиад явна.
-Баяр наадмын өдрүүдэд ууж идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүний талаарх жагсаалт байгаа юу. Худалдаа наймаа эрхлэгчид янз бүрийн тоглоом худалдаалдаг шүү дээ?
-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан иргэн аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлж байгаа. Энэхүү зөвлөмжийн дагуу хүрээнд худалдаа үйлчилгээ явуулах ёстой. Хууль бус худалдаа үйлчилгээ явуулахын бол цагдаа болон мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваад явна.
-Баяр наадмын үеэр хүүхдийг тоглуулах тоглоомын газрууд ажилладаг. Үүнд хяналтыг тавих уу?
-Хүүхдийн парк болон бүх дүүргүүдэд олон тоглоом угсраад ажиллуулж байгаа. Энэхүү тоглоомын үйл ажиллагаанд хөдөлмөр аюулгүй байдлын хяналтын тавина. Мөн Үндэсний цэцэрлэг хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүүхдийн парк дээр улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана.

Шалгалт хийгдээд дууссаны дараа Хүүхдийн паркийн үйл ажиллагааг хэсэгчилнэ нээх боломжтой байгаа

-Хүүхдийн парк үйл ажиллагаа явуулж байгаа юу?
-Осол гарсан холбогдуулан Үндэсний паркийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Энэхүү зогсоосон хугацаандаа 21 тоглоомын бүх баталгаажуулалт болон хөдөлмөр аюулгүй байдлын үйл ажиллагааг шалгаж байгаа. Шалгалт болон баталгаажуулалт ажил хийгдээд дууссаны дараа Хүүхдийн паркийн үйл ажиллагааг хэсэгчилнэ нээх боломжтой байгаа. Өнөөдрийн байдлаар акт сэргээгдээгүй байна. . Дүүргүүд ажиллаж байгаа тоглоомууд дээр нийслэлийн Засаг даргын албан даалгаврын дагуу хяналт шалгалт хийгдэж байгаа.
-Нэг тоглоомыг хэдэн жил ашиглах ёстой байдаг вэ. Одоо парк дээр байгаа тоглоомууд нэлээд хуучирч муудсан байгаа шүү дээ?
-Хүүхдийн паркийн тоглоомуудыг 2010 онд улсын комисс хүлээж авсан. Тоглоомын баталгаажуулалт нэг, хоёр , гурав жилээр хийдэг. Хүүхдийн паркийн тоглоомын баталгаажуулалтын хийх ёстой хугацаандаа баталгаажуулаад явсан байгаа. Баталгаажуулалтын гурван жил болсны дараа дахин хийлгэх ёстой. Одоо нэг тоглоом дээр огт баталгаажуулалт хийгдээгүй байна.
-Ямар тоглоом байгаа вэ?
– Энэхүү тоглоом БНХАУ-аас орж ирсэн Гинжин тоглоомууд байгаа. Энэхүү тоглоомын баталгаажуулалтыг хийхгүй бол бүрэн мөсөн хаана.
-Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууныг хэд хэдэн компани худалдаалж байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар стандартаа мэдэхгүй байна. Таныг төрийн албаны зөвлөлд өгч байгаа гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудал тайлбар өгөхгүй юу. Үнэхээр манай улсад хуурамч шатахуун худалдаалагдаад байгаа юм уу?
– Манай байгууллага бол мэргэжлийн байгууллага. Мэргэжлийн байгууллага учраас лабораторийн дүн шинжилгээнийхээ хариу албан ёсоор ард иргэдэд мэдээлж байгаа. Мэргэжлийн байгууллага сүүлийн гурван жил хийсэн дүн шинжилгээний хариуг өгөх ёстой. Хуурамч бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гэдэг чинь хоёр ялгаатай зүйл. Тухайлбал, хуурамч бүтээгдэхүүн гэдэг бол давсыг элсэн чихрээр орлуулах эсвэл бензинийг усаар оруулахыг хуурамч гэж ярина. Харин чанар шаардлага хангаагүй зүйл байхын бол чанарын шаардлага хангаагүй байна гэдэг талаас тайлбарлах ёстой. Улаанбаатар хот 200 гаруй шатахуун түгээх станц үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр газраас хуурамч шатахуун худалдаалж байгаа компани нотлогдож гараагүй байна.
-Мэргэжлийн хяналтын газар шатахууны лаборатори байгаа юу?
-Манайх өөрийн гэсэн лабораторитой. Гэхдээ манайх бензиний шинжилгээ хийдэггүй

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler