|
Видео

Шинэ мэдээ

Л.Эрдэнэчулуун: Монголд хуурамч шатахуун байхгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна

Л.Эрдэнэчулуун: Монголд хуурамч шатахуун байхгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна

Монгол Улсад борлуулж байгаа шатахуун хуурамч байж болзошгүй тухай яриа өнгөрсөн өдрүүдэд гарсан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа.

-Хуурамч шатахуун борлуулж байж болзошгүй гэж зарим хүн мэдэгдсэн. Хяналт тавьдаг байгууллагын хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Монголд хуурамч шатахуун байхгүй.  Үүнийг юугаар нотлох вэ гэвэл манай улс үйлдвэрлэгч орон биш. Улаанбаатар хотын хэмжээнд 10 гаруй аж ахуйн нэгжээс импортоор орж ирж байгаа шатахуун нь тухайн улсаас орж ирсэн гэсэн гарал үүсэл болон шинжилгээний бичигтэй, сертификаттай. Монголын хэд хэдэн компани шатахуун үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан байдаг. Тэдгээр компаниуд оруулж ирсэн шатахуундаа чанаржуулалт хийх эрхтэй болсон гэсэн үг. Жишээ нь, А80 гэдэг шатахуун дээр чанаржуулагч нэмээд АИ92 болгодог нь олон улсын стандартад байдаг л зүйл. 1990 оноос эхлээд шатахууныг чанаржуулах ажил олон улсад хийгдэж эхэлсэн байдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мэргэжлийн хяналтаас хийсэн шалгалтын шинжилгээний дүн бүгд бүрэн байгаа. Ийм учиртай зүйлийг л хүмүүс "Хуурамч шатахуун нийлүүлж байна” гэж яриад байна. Харин мэргэжлийн байгууллагын зүгээс албан ёсоор хэлэхэд энэ бол худал ташаа мэдээлэл юм. Иргэдийг төөрөгдүүлж болохгүй.

-Шатахуунд тундас үүссэн байгаа нь ямар учиртай юм бэ?

-Чанаржуулагч хийж байгаа нөхцөлд тундас үүсэх нь стандартын дагуу үйлдвэрлэл явагдаж байна гэсэн үг шүү дээ. Үүн дээр манайх шалгалт хийсэн. Шалгалтаар А80-аас доош унасан үзүүлэлт байхгүй. Шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын хүмүүс шатахууны дээжийг хариугаа бидэнд үзүүлээгүй. Харин манайхаас гаргасан шинжилгээний хариуг бүгдийг нь аваад явсан.

-Гаднаас чанаржуулагч хийх шаардлагагүй чанартай шатахуун оруулж ирж болдоггүй юмуу. Мөн чанаржуулагч нэмсэн чинь А80-тай байсан шатахуун буурсан гэж яригдсан. Энэ ямар учиртай вэ?

-Чанаржуулагч нэмэх эсэх нь тухайн аж ахуйн мэдэх хэрэг. Ер нь нийт 10 гаруй аж ахуйн нэгжийн 80-аад хувь нь шууд буюу чанаржуулагч нэмэхгүйгээр оруулж ирж байгаа. Үйлдвэрлэгчийн эрхтэй тав зургаан газрууд нь эрхийнхээ дагуу чанаржуулагчаа нэмж байгаа.

Үнийн хувьд хэр ялгаатай вэ?

-Чанаржуулагч нэмсэн шатахуун харьцангуй хямд. Учир нь үүн дээр татвар байдаггүй. Харин шууд оруулж ирж байгаа шатахуунд татвар авдаг тул арай үнэтэй. Тиймээс л аж ахуйн нэгжүүдийн хооронд бизнесийн тэмцэл гарч байна гэж би ойлгодог.

-Танайх хяналтын шинжилгээгээ хэзээ хийдэг вэ?

-Жил бүр хавар, намар дээжээс нь шалгалт хийдэг. Мөн гааль дээр орж ирж байгаа шатахуун бүрт хийдэг.

Эх сурвалж: Niisleltimes.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler