|
Видео

Шинэ мэдээ

Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг тус бүрт хуушуурын 50 цэг ажиллана

Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг тус бүрт хуушуурын 50 цэг ажиллана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээг хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө.
Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 350 аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний 50 цэгт зөвшөөрөл олгохоор тогтжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 400 гаруй улсын байцаагч, хоёр явуулын лаборатори ажиллана. Энэ лабораториор айраг болон махнаас газар дээр нь дээж авч хяналт шалгалтыг хийх гэж байна. Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхээс гадна Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк гээд нийт 5 цэгт улсын байцаагч нар ажиллана. Сонгон шалгаруулалтаар эрх авсан 610 ААН-д баяр наадмын өдрүүдэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа.
Хууль бус үйлчилгээ явуулах юм бол бараа бүтээгдэхүүнийг хураан авч, Зөрчлийн тухай хуулиар торгоно” хэмээн ярилаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүй долоон худагт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг зургаадугаар сарын 13-27-ны өдрүүдэд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийхэд бэлэн болсон байна.
Хоол үйлдвэрлэл үйлчилгээ /хуушуурын үйлчилгээ/-нд онцгой шаардлага тавьж байгаа. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсадтай зөвхөн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авсан.
Сонгон шалгаруулалтыг дүүрэгт Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан мэргэжлийн байгууллагууд явуулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 2-ны өдөр зарлах юм байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler