![]() |
Видео
Шинэ мэдээ
Шведийн сонгуулийн эргэн тойронд
Шведийн парламентын болон орон нутгийн сонгууль 2018 оны 09 сарын 09-нд болох гэж байна. Хараад байх нь ээ манайд л зөвхөн энд тэндгүй самбар өлгөөд байдаггүй юм. Гэхдээ энэ самбарууд нь нэг хэмжээгээр картоноор хийсэн бөгөөд манайх шиг том том хулдаас хэвлэж хадахгүй. Харин Шведэд явагдсан сүүлийн сүүлийн 2 сонгуулийг ажиглаад байхад энэ гудамжны самбар нь арай л олшроод байх шиг.
Сонгуулийн сурталчилгааны үед намууд ийм байрууд нь томоохон үйлчилгээний төвийн гадаа энх тайвнаар зэрэгцэн оршиж, яриа таниулгаа хийнэ.
Сонгуульд оролцож байгаа уриануудыг нь харвал илүү хүчирхэг нийгэм, илүү аюулгүй орчныг бүрдүүлнэ, хүн бүр тэгш эрхтэй гэх мэт.
Сонгуулийн өмнөх судалгааны зарим дүнгээс харвал эрх баригч зүүний эвсэл суудлаасаа алдах шинжтэй. Барууны эвслийнхэн огцом өсөлтгүй. Харин үндэсэрхэг үзэлтэнгүүдийн эзлэх жин ахих төлөвтэй гэж харж болохоор. Сонгуулийн сурталчилгааны байруудаар очвол аяга кофе, цай, ганц нэг чихэр, жигнэмэг ууж идэнгээ асууж лавлаж болно. Сонгуулийн сурталчилгааны болон бусад аль ч үед сонгогчдод эд материал, мөнгө төгрөг тараах хориотой. Парламентын болон орон нутгийн хурлын төлөөлөгчид аль нэг байгууллага, сургууль, цэцэрлэгийн асуудлыг тусгайлан авч үзвэл бусад иргэдийг ялгаварлан гадуурхсан гэсэн асуудалд орох учраас тийм асуудал ярих нь ёс зүйгүй мөн хууль зөрчсөн үйлдэл юм.
