| |
Видео
Шинэ мэдээ
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдлаа
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00 цагаас өндөрлөлөө. Сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхэлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгахаар хуульчилсан. Иймээс хуулинд тусгасны дагуу ийн 2016 оны 6 сарын 27-28-нд шилжин шөнө буюу 12 цагт дуусч бүх нэр дэвшигч сурталчилгаагаа зогсоох юм.
Мөн хэвлэл мэдээддийн байгууллагууд ч энэ цагт хэн нэр дэвшигчдтэй холбоотой гүтгэлэг болон ухуулгын шинжтэй мэдээ мэдээлэл түгээх байхаар хуульчилсан билээ.
Өнгөрсөн 18 хоногт нэр дэвшигчид сурталчилгааны материал тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зурагт самбар байршуулах, намын далбааг гудамж талбайд байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлэг явуулах, цахим хуудас ашиглах зэргээр сурталчилгаагаа хийсэн юм.