|
Видео

Шинэ мэдээ

Бороонд эвдэрсэн замыг нөхөхөд 757 сая төгрөг шаардлагатай

Бороонд эвдэрсэн замыг нөхөхөд 757 сая төгрөг шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хичээлийн шинэ жил, боловсролын салбарын бүтээн байгуулалт, зам засвар, арчлалт зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоодугаар сард түр зуурын усархаг аадар бороо орсны улмаас иргэд усанд боогдох, орон сууцны зоорийн давхар усанд автаж, хөрсний ус нэвтрэх зэрэг нөхцөл байдал үүсч, үерийн улмаас хоёр хүний амь нас хохирчээ. Мөн үерийн улмаас 41 барилга усанд автсан байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагад хандан техникийн дүгнэлт гаргуулан ажиллаж байгаа аж. Хувийн компаниуд барилга бариад иргэдэд борлуулдаг ч эргээд хариуцлага хүлээдэггүй учраас үер усны аюулаас иргэдийн амь насыг төрийн байгууллагын алба хаагчид хамгаалж байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны үеэр танилцуулав. Мөн орсон борооны улмаас гол болон туслах замууд ихээхэн эвдэрсэн. Нийслэлийн зургаан дүүрэгт нүхэн эвдрэл үүсчээ. Уг эвдрэлд 11 мянга 604 метр квадрат нөхөөс хийх зайлшгүй шаардлага тулгарсан байна. Энэхүү нөхөөсийг хийхэд 757.7 сая төгрөг шаардлагатай аж. Мөн 775 метр кубын хөвөөнд эвдрэл үүсч 25.5 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм байна. Цаашлаад 88 метр урт хашлага эвдэрснийг засварлах, 100 метр кубэд шуудуу цэвэрлэгээ хийх, хайрган хучилттай 2.2 километр замыг сэргээж янзлах шаардлага тулгарчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler