|
Видео

Шинэ мэдээ

Үерийн улмаас нийслэлийн гурван зам эвдэрчээ

Үерийн улмаас нийслэлийн гурван зам эвдэрчээҮерийн улмаас нийслэлийн гурван замд эвдрэл, гэмтэл үүссэн байна. Гарсан эвдрэлийг засах, цэвэрлэх ажлуудыг нийслэлийн Авто зам хөгжлийн газар, Тохижилт үйлчилгээний компани зэрэг холбогдох газрууд хамтран 24 цагаар 16 баг гарган ажиллаж байгаа аж.

Үерийн улмаас хуримтлагдсан шороо, лаг шаврыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд болон, зам засвар арчлалтын компанитай хамтран цэвэрлэжээ.

Иргэд зөвшөөрөлгүйгээр үерийн далан сувгийн орчимд хашаа хатган, обьект барьж үерийн гольдрил өөрчлөгдөж зам руу орж байна. Тиймээс иргэд ухамсартай байж далан сувгийн орчим буухгүй байх, зөвшөөрөлгүй газар ухах, булах, далан суваг бөглөж барилга байшин барихгүй байхыг нийслэлийн Авто замын газраас зөвлөж байна.

Мөн үерийн улмаас ашиглалтад ороод удаагүй замууд эвдэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд 5-10 жилийн насжилттай авто замуудад эвдрэл гарсан гэдгийг холбогдох албаныхан хэллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.