| |
Видео
Шинэ мэдээ
Япон улс цөмийн зэвсэг бүтээх бодолтой байна гэж мэдэгджээ
Япон улс нь үй олноор нь хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч цөмийн зэвсгийг бие даан бүтээх өндөр чадвартай бөгөөд энэ зорилгодоо хүрэхийг зорьж байна. Харин АНУ үүнд нь саад болдоггүй гэж Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн өнгөрсөн ням гарагт нийтэлсэн илтгэлд дурджээ.
"АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг эрмэлзэж байгаа бол нөхцөл байдлыг шударгаар үнэлж, Япон улсын цөмийн зэвсэгтэй болохын тулд гаргаж буй заль мэхийг нэлээд бэрхшээлтэй асуудал хэмээн үзэх ёстой” гэж тус илтгэлд дурдахын сацуу "Харин Умард Солонгос улс эсрэгээр атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахыг зорьж байна” гэж онцлон тэмдэглжээ.
Японы 1970 оны "Өөрийгөө хамгаалах хүчний анхны цагаан ном”-нд аюулгүй байдлыг хангах үүднээс бага хэмжээний цөмийн зэвсэгтэй байхыг зөвшөөрсөн байдаг аж. Түүнчлэн тус номыг зохиогчдын мэдэгдэж байгаагаар, цөмийн зэвсгийг эзэмших нь зарчмын хувьд хориотой бус юм гэж Японы улс төрчид болон цэргийн түшмэд байсан хүмүүс нэг бус удаа дурдаж байсан аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг