| |
Видео
Шинэ мэдээ
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл явцын талаар мэдээлэл өгчээ
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл явцыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан тушаалаа хаших эхний хугацаа дуусахаас өмнө юм уу бүр наана ч дуусгах бодолтой байна гэж тус улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео лхагва гарагт Сенатад мэдээлэл өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, "Энэ зорилтыг аль болох худан хэрэгжүүлэх хэрэгтэй. БНАСАУ-ын эрх баригчид цөмийн зэсвгийн нөөцөө бүрэн бөгөөд шалган тогтоох боломжтой байдлаар устгах ажиллагааг яг хэзээ эхлүүлэхийг хэлж мэдэхгүй байна. Яг тодорхой хугацааг би мэдэхгүй. Энэ бол цаг хугацаа шаардсан үйл явц юм” гэж Майк Помпео тэмдэглэжээ.
Өмнө нь Сенатад мэдээлэл өгч байхдаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга "БНАСАУ цацраг идэвхт бодим үйлдвэрлэсээр байгаа” хэмээн мэдэгдэж байсан хэдий ч энэ удаа нээлттэй сонсгол хийх үеэр энэ тухай дэлгэрэнгүй ярихаас татгалзсан байна.
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг