|
Видео

Шинэ мэдээ

Орос, Умард Солонгос хоёр л АНУ-д цөмийн зэвсгээр заналхийлж байна

Орос, Умард Солонгос хоёр л АНУ-д цөмийн зэвсгээр заналхийлж байна

 

Цөмийн зэвсэг хадгалах, дэлхийд тогтвортой байдал зарчмыг ОХУ дэмжихгүй байгаагаараа   ОХУ, БНАСАУ хоёр л АНУ-д цөмийн зэвсгээр заналхийлж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер хэлсэн байна. Пентагоны тэргүүн саяхан Умард Дакотад цэргийн албан хаагчидтай уулзах үеэрээ ингэж мэдэгджээ. 

Тэр бас Умард Атлантын эвсэлтэй  сөргөлдсөн бодлогодоо Орос улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх талаас нь НАТО, түүний холбоотнууд бололцоотой бүхнийг хийж байна гэсэн байна. Сайд НАТО ийм сөргөлдөөн үүсгэхгүй байх, харин ч үүнийг хязгаарлахын төлөө байгаа гэжээ. 

Пентагоны тэргүүн БНАСАУ-г  цөмийн асуудлаар АНУ-д заналхийлж байгаа хоёр дахь гүрэн гэж нэрлэсэн байна. Үүнээс сэргийлэхийн тулд АНУ Өмнөд Солонгост агаараас эсэргүцэн хамгаалах систембайрлуулна гэдгээ ч хэлсэн байна. 
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үүний өмнө цөмийн зэвсгээс бүрэн татгалзана гэдэг бол популизм, стратегийн тогтвортой байдлыг бий болгох бодлогыг өөрчлөх гэсэн оролдлого гэсэн юм. 
Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler