|
Видео

Шинэ мэдээ

Д.Трамп: Ираны удирдагчтай уулзалт хийхэд бэлэн байна

Д.Трамп: Ираны удирдагчтай уулзалт хийхэд бэлэн байна

Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани хүсвэл би хоёр талын уулзалт хийхэд бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетэй хамт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдлээ.
"Ираны тал уулзалт хийнэ гэдэгт би найдаж байна. Ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр, хэзээ ч хамаагүй уулзахад бэлэн байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн тэрбээр дипломат үйл ажиллагаа явуулах нь ямар үр өгөөжтэй болохыг дурдаад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, НАТО-гийн удирдлагуудтай хийсэн уулзалтууд бүгд амжилттай болж, сайн үр дүнд хүрсэн гэж мэдэгдсэн байна.
Д.Трампын Засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сард Ираны цөмийн тухай гэрээнээс АНУ-ыг гаргах шийдвэрийг гаргасны улмаас хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан АНУ Иранд үзүүлэх улс төрийн дарамт шахалтаа эрчимжүүлж, тус улсад дахин хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler