|
Видео

Шинэ мэдээ

АНУ "Хоёр улс" бодлогоосоо ухарч болзошгүй

АНУ "Хоёр улс" бодлогоосоо ухарч болзошгүй

 

АНУ-ын шинэ засаг захиргаа Израиль, Палестиний хоорондын асуудалд олон арван жилийн турш баримталж ирсэн "Хоёр улс” бодлогыг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Тодруулбал, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху-ын АНУ дахь айлчлалтай холбоотойгоор хоёр улсын тэргүүн "Цагаан ордон"-д сэтгүүлчдэд хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп "Хэрэв хоёр тал зөвшилцөж чадаж л байвал, хоёр улс, нэг улсын аль нь байх нь чухал биш" гэж хэлсэн байна. Тэрбээр ингэж хэлснээрээ Израиль, Палестин хоёр зэрэгцэн орших нь бүс нутагт энх тайван цогцлоох цорын ганц зам мөн гэж үзэж байсан АНУ-ын урт удаан хугацаанд баримталсан бодлогоос ухарч байгаа хэрэг болохыг хэвлэлүүд онцолж байна.

Магадгүй Трампын энэ мэдэгдэл Палестиний талаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч болохыг ч анхааруулж байна. Мөн Дональд Трамп сонгуулийнхаа компанит ажлын үеэр Израилийн Тель-Авив дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх тухай асуудлыг хөндөж байсан. Энэ бүс нутаг бол 1967 оны Израиль, Палестиний хоорондын мөргөлдөөнөөс хойш газар нутгийн маргаантай бүс болоод байгаа юм. Гэтэл энд АНУ Элчин сайдын яамаа байрлуулах нь зохимжгүй хэрэг гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм. Үүний зэрэгцээ, Нетаньяхугийн айлчлалын үеэр Дональд Трамп зүүн Йерусалим болон баруун эрэгт еврейн суурин барихаа түр хойш нь тавихыг санал болгосон байна.

Мөн Ираны асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ АНУ-ын шинэ засаг захиргаа бүрдсэнээс хойш Ираны эсрэг шинэ хориг тавьсан, цаашид ч нөхцөл байдлыг сайтар ажиглаж, цөмийн зэвсэг хөгжүүлэхээс урьдчилан сэргийлэх болно гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler