|
Видео

Шинэ мэдээ

Олон улсад өгсөн амлалтаа хүндэтгэхийг АНУ-аас шаардлаа

Олон улсад өгсөн амлалтаа хүндэтгэхийг АНУ-аас шаардлаа

АНУ иранчуудад болон олон улсад өгсөн амлалтаа хүндэтгэх хэрэгтэй гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф жиргэсэн байна.
"Иран, АНУ бүтэн хоёр жилийн турш хэлэлцээ хийсэн. Үүний зэрэгцээ АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад, Германтай бид багагүй хугацааны турш хэлэлцсэний үр дүнд "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” хэмээх олон талт гэрээг байгуулсан. Энэ гэрээ хэвийн хэрэгжиж байсан боловч АНУ гэрээнээс татгалзсан бөгөөд үүнд тус улс өөрийгөө буруутгах хэрэгтэй. АНУ-ын сүрдүүлэг, хориг арга хэмжээ, суртал ухуулга зэрэг нь бидэнд нөлөөлөхгүй бөгөөд явуургүй үйлдэл юм. Тус улс иранчууд болон олон улсад өгсөн амлалтаа хүндэтгэх хэрэгтэй" гэж тэрбээр өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ, АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээнээс гарлаа гэж хэлсэн байна. Мөн тэрбээр, Иранд эдийн засгийн дээд түвшний хориг арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
"Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” гэрээний дагуу Иран нь цөмийн хөтөлбөрөө хязгаарлах үүрэгтэй бөгөөд хариуд нь тус улсад авсан олон улсын хориг арга хэмжээг цуцлах ёстой юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler