|
Видео

Шинэ мэдээ

Ховд голын ус үерийн түвшинд хүрч, таван хүн энджээ

Ховд голын ус үерийн түвшинд хүрч, таван хүн энджээ

Цаг агаар хэт дулаарснаас болж Ховд голын ус нэмэгдэн үерийн түвшинд хүрээд байна. Үүний улмаас энэ сард тус голын эрэгт байрлах Алтанцөгц, Баяннуур, Цэнгэл, Өлгий сумдаас нийтдээ таван хүн усанд осолдсон талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Осолдсон иргэдийн ихэнх нь хүүхдүүд байна. Мөн ор сураггүй болсон Цэнгэл, Баяннуур сумдын хоёр, Өлгий сумын гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамт зохион байгуулж байна. Баяннуур сумын нутагт найман мянга гаруй толгой бог мал, таван малчин усанд боогдсон тухай дуудлага өчигдөр ирж, шуурхай бүлэг газар дээр нь ажиллаж байгаа аж.

Голын усны түвшин ойрын хугацаанд буурахгүй төлөвтэй байна. Иймд мэргэжлийн хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлж, гол, нуурын эргээр аялж зугаалахгүй байх, ус гатлахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler