|
Видео

Шинэ мэдээ

Ховд голд осолдсон иргэнийг хайж байна

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг "Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ "Ховд” голын усанд осолджээ.

 

Аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 37 иргэн нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

 

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаа энэ үед иргэдийг голын орчимд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын албанаас онцгойлон анхааруулсаар байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler