|
Видео

Шинэ мэдээ

Орхон голд осолдсон иргэнийг хайх ажиллагааг дахин эхлүүллээ

Орхон голд осолдсон иргэнийг хайх ажиллагааг дахин эхлүүллээ

 

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн "Ханхар тээлийн гарам” гэдэг газарт 14 настай иргэн О гэгч /эрэгтэй/ Орхон голд осолдсон тухай дуудлагыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны 12:41 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаад ар гэрийн хүсэлтээр зогсоосон байдаг.

Гэвч эрлийн ажиллагааг дахин үргэлжлүүлэх хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр усаар болон голын эргээр эрлийн ажиллагааг өнөөдрөөс зохион байгуулж эхлээд байна гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler