| |
Видео
Шинэ мэдээ
ДАЛАЙН ЁРООЛООС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ ДУРСГАЛУУД
Далайн гүнээс хамгийн хачирхалтай, ховор олдворуудыг олсон байдаг. Шинжлэх ухааны нээлтүүдийг өөрөөр тайлбарлахад хүргэсэн тэдгээр дурсгалуудыг танилцуулъя.
1. Грекийн эртний "автомашин”
Өнөө цагийн хамгийн хачирхалтай олдворуудын нэг бол эртний Грекийн үед хамаарах чулуу юм. Энэ нь одоо цагийн автомашины хөдөлгүүртэй төстэй учраас судлаачдын гайхшралыг төрүүлдэг. 20-р зуунд нээлтээ хийсэн бүтээлийн эх үндэс эрт үед тавигдсан гэсэн таамаглалыг далайн ёроолд хэдэн мянган жил хадгалагдсан энэхүү дурсгал бий болгодог байна. Харин нөгөө нэг хэсэг нь Вавилончуудын он цагийн тооллыг харуулан дүрсэлсэн гэж үздэг. Олдворыг 1900 онд нээсэн ажээ.
2. Далайн хот
Далайн ёроолд бүхэл бүтэн хот байгаа гэвэл та итгэх үү? Орчин үеийн технологи нь далайн хотыг судалж, түүхийн дурсгалыг таних боломж олгож байна. Усан дор орсон энэ хотын туурийг шинжлэхэд эртний эд, өлгийн зүйлс олджээ.
3. Маргад эрдэнийн олз
Флорида мужийн иргэн Жэй Мискович 2000 онд найзтайгаа хамтран маргад эрдэнийн эрэлд гарчээ. Ингээд тэрээр Флорида мужийн далайн тохойд хэдэн тэрбум долларын үнэ хүрэх маргад эрдэнэ байгааг олсон юм. Маргад эрдэнийн гарал үүслийг тогтоож чадаагүй ч 40 орчим килограммыг олж, олон нийтийн анхааралд өртжээ.
4. Далайн эртний загас
65 сая жилийн өмнө устаж үгүй болсон энэ ховор төрлийн загасыг 1938 онд далайчид Африкаас олжээ. Мөн Индонез улсаас хоёр дахийг нь олж, генетикийн хувьд устаж үгүй болсон өвөг дээдсээсээ таслагдаж үлдсэн амьтдыг нээж байв.
5. Хоёр зууны түүхтэй зэвсэг
1718 оны домогт далайн дээрэмчдийн усан онгоцон дээрээ хэрэглэж байсан зэвсэгийг судлаачид илрүүлж чаджээ. 1966 онд олдсон уг дурсгалыг хожим нь соёлын өвийг хадгалах төвд байрлуулсан байна. Энэхүү зэвсэг нь 1000 кг жинтэй аж.
6. Юрийн галавын амьд биет
Юрийн галавын үеийн бичил биетийг далайн ёроолоос олж байсан гэнэ. 2012 онд тэдгээр биетийг нээсэн боловч цөөн хэсэг нь амьд байжээ. 86 мянган жилийн настай тэдэнд бодисын солилцоо явуулах хангалттай хүчилтөрөгч байгаагүй. Энэ нь манай гариг дээрх хамгийн эртний амьд биет ажээ.
7. Үнэт металл
Атлантын далайгаас 36 сая долларын үнэ хүрэх, 61 тонн мөнгө олж байв. 1941 онд Английн хөлгийн гишүүд илрүүлж байсан энэхүү мөнгөний нөөц дууссан гэж үздэг. Гэхдээ 2012 онд нийт нөөцийн 20 хувийг нөхөн сэргээжээ.
Б.Мөнхтуяа