|
Видео

Шинэ мэдээ

Далайн түвшин нэмэгдсэнээр 7,000 гаруй барилга сүйднэ

Ирэх зуунд Англи болон Уэльсэд далайн эрэг дагуу баригдсан 7,000 гаруй үл хөдлөх хөрөнгө сүйдэж, үгүй болно гэж Хүрээлэн буй орчны агентлаг мэдэгджээ. Санхүүжилтийн түвшинд тулгуурлан гаргасан тус агентлагийн судалгаанд, ирэх 20 жилийн хугацаанд далайн эрэг дагуу баригдсан 800 гаруй төсөл усанд автана гэсэн дүгнэлт гарсан байна.

 

Тиймээс эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг эрсдлээс хамгаалах асуудлыг даруй хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм. Хүрээлэн буй орчны агентлагаас цаг уурын өөрчлөлтөнд тус бүс нутагт 1 тэрбум орчим фунт стерлингийн үл хөдлөх хөрөнгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоог гаргажээ. Англи, Уэльсийн эрэг орчмын газар далайн давалгаанд тасралтгүй идэгдэж, байгаль цаг уурын өөрчлөлтөнд өртөж байгаа нь энэ бүс нутагт далайн түвшин нэмэгдэж, шуурга болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж.

undesten
Б.Болормаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler