| |
Видео
Шинэ мэдээ
Унтдаг гэх Д.Оюунхорол утнтдаггүй нүдээ олон цавчдаг гэв
Хэвлэлээр унтаа буюу нойрмог хоч авсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь сэтгүүлчдийн камер, дуранд унтаа байдалтай гарсан нь олон. Сериал мэтээр тэрхүү зураг нь зргэлжилсээр ирсэн билээ. Тэгвэл тус гишүүн УИХ-дах эмэгтэйчүүдийн бүлгийг ахлаж буй бөгөөд өчигдөр бүлгээс гаргасан шийдвэр нь дэмжигдэн Гантулга гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлын үеэр Д.Оюунхорол гишүүн өөрийг нь "унтаа” гэх болсонд гомдол илэрхийллээ. Хэлэхдээ "Эмэгтэй гишүүдийг бичиж байна ш д. Нөгөө Оюунхорол чинь босоогоороо унтаж байна энэ тэр гээд... Бид нарт өөр ярих сэдэв байхгүй. Хулгай хийсэн, худлаа ярьсан, луйвар хийсэн, дээрэм хийсэн гэдэг сэдэв 20 жил болоход эмэгтэй гишүүд бий болгож өгөөгүй сэдэв. Тийм учраас биднийг юу гэж доромжлох вэ гэвэл бохь зажилчихсан байна, нүдээ аничихсан байна гээд. Хүн чинь гурваас дөрвөн минут тутамд нүдээ цавчдаг. Би олон цавчдаг л хүн юм байлгүй. Миний зургийг унтаагаар нь гаргаад тавьчихдаг. Унтаж байгаа нь одоо миний буруу л юм байлгүй, олзлогдсон нь миний л буруу юм байлгүй. Нүдээ бага цавчина гээд би ямар нүдээ тэвхдэлтэй нь биш" гэсэн байна