|
Видео

Шинэ мэдээ

Амиа хорлосон эхийн үхлийн шалтгаан юу байв?

Амиа хорлосон эхийн үхлийн шалтгаан юу байв?Энэ сарын 1-ний өдөр ЭХЭМҮТ-д нэгэн харамсалтай хэрэг гарчээ. 5.26-ы өдөр тус эмнэлэгт эсэн мэнд амаржиж эрүүл саруул хүүхэдтэй болсон 27 настай эмэгтэй учир битүүлгээр эмнэлгийн цонхоор үсрэн амиа алджээ. Тэрээр гурван давхраас үсэрсэн бөгөөд тус хэрэг оройн 18 цагийн орчимд гарсан аж. Түүнтэй нэг өрөөнд байсан сахиур нь ийм үйлдэл хийснийг нь мэдээгүй гэх бөгөөд эмч сувилагчид ч мөн мэдээгүй байна. Тэрээр чухам юуны учир ийм үйлдэл гаргасан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд гэр бүл ойр дотнынхны зүгээс ямар нэгэн дарамт шахалт байгаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн ажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэрээр төрсний дараах сэтгэл гутралд өртсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. 

 


 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler