| |
Видео
Шинэ мэдээ
Сохо мебелийн ажилтан бүсгүй яагаад амиа хорлов
22 настай бүсгүй Нарны хорооллын барилга дээрээс унаж амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа. Бүсгүй Сохо Мебель компанид ажилладаг бөгөөд 5 дугаар сарын 31-ний өдөр захиралтайгаа муудалцаж, зодуулсан тухай эх сурвалж мэдээлж байна. Мөн энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байж. Гэвч бүсгүй өргөдлөө буцаан авсан тэр өдрөө Нарны хорооллын барилга дээрээс унаж амиа алджээ.
Одоогоор түүнийг амиа хорлосон уу, эсвэл бусдад хорлогдсон уу гэдгийг нь тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм.
Харин эх сурвалж энэ хэрэгт Сохо Мебелийн захирал гэх залууг хардаж байгаагаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр "5 дугаар сарын 31-ний өдөр бүсгүйг ажлын өрөөндөө хүчирхийлэхийг завдсан, улмаар зодож, танхайрч байхад нь хүмүүс орж энэ балмад үйлдлийг нь зогсоосон. Бүсгүй хөхөрсөн нүдтэй цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн ч буцаагаад авсан өдрөө хорвоог орхилоо” хэмээн бичжээ.
Чухам юу болсон, бүсгүй яагаад 22 давхраас унаж амиа алдав гэдгийг хуулийн байгууллага тогтоох биз.
http://undesten.mn/index.php?newsid=18729