|
Видео

Шинэ мэдээ

Төмөр замыг ДЭЛБЭЛЭХ шахсан хаягдал төмрийн гэрээ ба Д.Жигжиднямаагийн ээлжит булхай

Төмөр замыг ДЭЛБЭЛЭХ шахсан хаягдал төмрийн гэрээ ба Д.Жигжиднямаагийн ээлжит булхай2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэгийн Замын дарга Д.Жигжиднямаа "Эйч Ди Ти Эм” ХХК-ийн захирал В.Отгонжаргал нар ОГ/17/024 дугаартай "Хаягдал төмөр нийлүүлэх ерөнхий гэрээ”-г байгуулсан байдаг. Энэ хүрээнд 1000 тонн хүртэлх хэмжээтэй хаягдал төмрийг нийлүүлэхээр болсон байна. Ингэхдээ нэг килограмм хаягдал хар төмрийг 150 төгрөгөөр тооцож тухайн захиалагч талаас 150.000.000 сая төгрөг шилжүүлэн авсан байна. Гэрээний дагуу 2017 оны 10-р сарын 19-ний өдрийн 08:30 цагийн үед ТЧ-2 хашаан дотор захиалагч талыг төлөөлж "Эйч ди ти эм” ХХК-нийн ажилчид актлагдаж ашиглагдахгүй болсон 2М62М-030 серийн илчит тэрэгний бүхээгийг хийн гагнуур ашиглан тасалж, жижиглэн тасалж авсан байдаг аж.

Энэ үед ММ-030 серийн дугаартай актлагдсан илчит тэрэгний "Б” секцэд гал гарсан байдаг. "Эйч Ди Ти Эм” ХХК-ийн ажилтан н.Цогмандал нь 2М62М-030 серийн актлагдсан илчит тэрэгний гаднаас хийн гагнуураар  төсөр тасалж байх үед гагнуурын дөл үсэрч машинчийн хананд байрласан шатамхай материалд гал үүссэн байдаг юм. Тухайн цэгт гарсан галыг хурдан унтраагаагүй бол тухайн обекътийн дотно болон гадна талд байрласан гагнуурын хийн баллонд гал авалцаж тэсрэлт, дэлбэрэлт үүсэх нөхцөл өндөр байсан аж. Хамгийн ноцтой нь төмөр замынхан өөрсдөө хүртэл зөвшөөрөл авч ордог тусгай объектод гадны хүн нэвтрүүлж, гал түймэр дэгдээсэн, улмаар Энхтайваны гүүр орчмыг хамрах хэмжээний дэлбэрэлт үүсэх ч аюултай нөхцөл байдал үүсгэсэн байдаг ч үүнийгээ хэвлэл мэдээллийнхэн, олон нийт, холбогдох албан тушаалтнуудаасаа хүртэл нуусан байгаа нь ноцтой зөрчил юм.

 
Ulsturch.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler