|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний толгойн хэсэг нь эвдэрч, саатжээ

Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний толгойн хэсэг нь эвдэрч, саатжээ

 

Улаанбаатараасөчигдөр гарч, өнөө өглөө 09:00 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очих хуваарьтай УБТЗ-ын 608 дугаартай галт тэрэг яг одоо замынхаа дунд саатаж, гурван цаг болжээ. Учир нь тус галт тэрэгний чирэгч толгойн хэсэг эвдэрсэн, гэмтлийг засахаар ажиллаж байгаа аж. Үүнээс болж энэ чиглэлд зөрөх галт тэрэгний хөдөлгөөн ойролцоох өртөө бүрд саатсан байна. Мөн тус галт тэргэнд Замын-Үүд цаашлаад БНХАУ-ын Эрээн хотыг зорих зоригч олон байгаа аж.

 

Д.Сүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.