|
Видео

Шинэ мэдээ

Ипотекийн зээлд ийм өөрчлөлтүүд оржээ

Ипотекийн зээлд ийм өөрчлөлтүүд оржээМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийсэн билээ. 

 Уулзалтын үеэр тэрбээр "Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд эх үүсвэр хайж байна. Одоо мөрдөж буй журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл ам.метр гэсэн хязгаарлалтыг 100 болгохоор төлөвлөсөн. Банкууд санхүүжилтгүйн улмаас ипотекийн зээл олгохгүй байгаа. Арилжааны зээлээр бус хөгжлийн зээлээр шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна” гэлээ. Ерөнхий сайд "100-гаас дээш ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэд урьдчилгаа 30 хувь дээрээ 100 гаас дээш ам метр талбайн төлбөр нэмж төлснөөр найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Энэ нь ипотекийн зээлийн журамд орж буй нэг томоохон өөрчлөлт юм.  Өөрөөр хэлбэл бусад  журам нь хэвийн мөрдөгдөнө.

Ингээд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн  ерөнхий нөхцлийг  дэлгэрэнгүй хүргэж байна. 

Зээлийн хугацаа 20 хүртэл жил

 Зээлийн хүү /жилийн/ 8 /±1/, тухайн жилийн инфляциас хамаарч улиралд нэг удаа өөрчлөгдөж болно.

 Урьдчилгаа төлбөр 30%-аас дээш/ Өөрийн өмчлөлийн орон сууцыг урьдчилгаа хэлбэрээр барьцаалж болно/

 Өрхийн өр орлогын харьцаа татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй

Зээлдэгчид тавигдах шалгуур үзүүлэлт

 Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай

 Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх.

 Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

 Өрхийн гишүүний аль нэг "Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан "Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

 Тухайн байгууллагад 1,5 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх

Бүрдүүлэх материалын жагсаалт

 Зээл хүссэн өргөдөл

 Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн анкет

 Гэр бүлийн насан хүрсэн гишүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт

 Байнга оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/

 Худалдан авагч итгээдтэй хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ

 Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ

 Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан дэлгэрэнгүй лавлагаа

 Шаардлагатай үед барьцаа хөрөнгийн эрх бүхий байгууллагаас хийсэн үнэлгээ

 Зээл хүсэгч нь бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулга

 Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг батлах баримт /Хадгаламж, харилцах дансны хуулга Г.М/

Цалингийн орлоготой бол

 Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Сүүлийн 2-3 жилийн хугацанд нийгмийн даатгал төлөгдсөн хэсэг, ажилд томилсон тушаал хэсэг, иргэний зураг, нэр, мэдээлэлтэй хэсгүүдийг хувилна/

 Ажлын газрын үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ

 Цалингийн дансны хуулга, ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, тодорхойлолт, хүснэгт

Бизнесийн орлоготой бол

 Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хуулийн дагуу зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас авсан албан ёсны зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ

 Өрхийн бизнесийн үр ашгийн тооцоо, бараа материал, бизнесийн орлогын бүртгэл, хар дэвтэр, харилцах, хадгаламжын дансны хуулга

 Зээл хүсэгч нь хувьдаа хуулийн этгээдтэй, түүнээс орж ирэх орлогоор зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх бол аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан

Бүрдүүлэх материалын жагсаалт:

 Компанийн дүрэм, гэрчилгээний хуулбарууд нотариатаар баталгаажуулах

 Компанийн одоо явуулж байгаа үйл ажиллагаа, танилцуулга

 Барьцаа хөрөнгийн мэдээлэлүүд /хаяг, байршил, м.кв, өөрсдийн үнэлгээг тусгасан хүснэгт

 Захирлын оршин суугаа хорооны тодорхойлолт

 Цээж зураг

 Иргэнийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан /татварын албараар баталгаажсан/

 Барьж байгаа амины орон сууцуудтай холбоотой зөвшөөрөл гэрэ, хэлцэлүүд

 Одоо явуул байгаа үйл ажиллагааны түрээсийн гэрээ

 Байгууллагын болон хувийн орлого ордог дансны хуулгууд /орлогоо баталгаажуулах үүднээс бүхий л орлогуудыг тусгах шаардлагатай/

 Барьцаа хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас авсан түүхчилсэн лавлагаа

 Үйл ажиллагаа явуулах, болон явуулж байгаа газруудын гэрчилгээнүүд

Бүрдүүлэх материалын жагсаалт:

 Компанийн дүрэм, гэрчилгээний хуулбарууд нотариатаар баталгаажуулах

 Компанийн одоо явуулж байгаа үйл ажиллагаа, танилцуулга

 Барьцаа хөрөнгийн мэдээлэлүүд /хаяг, байршил, м.кв, өөрсдийн үнэлгээг тусгасан хүснэгт

 Захирлын оршин суугаа хорооны тодорхойлолт

 Цээж зураг

 Иргэнийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан /татварын албараар баталгаажсан/

 Барьж байгаа амины орон сууцуудтай холбоотой зөвшөөрөл гэрэ, хэлцэлүүд

 Одоо явуул байгаа үйл ажиллагааны түрээсийн гэрээ

 Байгууллагын болон хувийн орлого ордог дансны хуулгууд /орлогоо баталгаажуулах үүднээс бүхий л орлогуудыг тусгах шаардлагатай/

 Барьцаа хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас авсан түүхчилсэн лавлагаа

Үйл ажиллагаа явуулах, болон явуулж байгаа газруудын гэрчилгээнүүд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler