| |
Байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болголоо
Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, иргэд 10 хувиа төлөөд зээлэнд хамрагдах боломж нээгдлээ. Тодруулбал, дөрөвдүгээр сараас хойш хүлээлт үүсгээд байсан уг асуудлыг өнгөрсөн сарын сүүлээр Засгийн газрын түвшинд батлаж, холбогдох яамдад зээлийн журмыг боловсруулах чиглэл өгөөд байсан.
Тэгвэл засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд Хөгжлийн банкнаас батлан даалт гаргах асуудлыг эцэслэн шийджээ.
Журамд зааснаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. НДШ-ээ сүүлийн хоёр жил дараалан төлсөн, ипотекийн зээлд анх удаа хамрагдах иргэн байх юм. Ингэхдээ банкны шалгуур нөхцлийг хангасан байх шаардлага тавигдаж буй юм.
Журмыг шинэчлэх хүрээнд орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь, хугацааг 30 жил болгох шийдэлд хүрсэн байна.
10 хувийн урьдчилгаа төлөх 7-15 бүлэгт ямар орлоготой өрхүүд багтах бэ?
Байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шинэчилсэн зээлийн журамд Хүн амын амжиргааны түвшний ангиллаар 7-15 дугаар бүлэгт багтсан айл өрхүүд орно гэдгийг албаныхан онцолж байгаа.
Албаныхны тайлбарлаж буйгаар бол зээлдэгч та дундаж түвшний орлоготой л урьдчилгаа төлбөрийн 10 хувьд хамрагдах бүрэн боломжтой аж. Ингээд амьжиргааны бүлгүүдийг ерөнхий байдлаар тоймлон хүргэвэл,
- 0-4 дүгээр бүлгийн иргэд-Ядуу болон нэн ядуу иргэд
- 5-10 дүгээр бүлгийн иргэд-Дундаас доогуур орлоготой иргэд
- 11-15 дугаар бүлгийнхэн-Дундаж орлоготой иргэд
- 16 ба түүнээс дээш-Өндөр орлоготой иргэд
Та байр авахдаа хэдэн төгрөгийн зээл авч чадах бэ?