|
Видео

Шинэ мэдээ

Айдас ба итгэл

Айдас ба итгэл

 

Олон нийтийн анхаарал, шинэ ажил, харанхуй гудамж, анхны болзоо гэх мэт зүйлээс бид айдаг боловч айдас өөрөө юу вэ гэдгийг мэдээгүйгээс болж айдсыг бид өөрсдөө бүтээдэг эзэн нь болдог гэдгээ мэдэлгүй өнгөрдөг. Айдас олон зүйлээс үүсэж болох боловч ерөнхийдөө айдас нь итгэл үгүй болсноос үүсдэг байна. Бид айдсыг давахын тулд өөрийгөө зоригжуулан өөртөө итгэл өгөх гэж оролдож болох юм. Жишээ нь дэрэн доороо алх байрлуулах, банкны дансандаа хангалттай мөнгөтэй болох гэх мэт байж болно.

 

Гэвч энэ нь айдас үүсэх шалтгааныг арилгаж чаддаггүй. Учир нь эдгээр нь бидэнд итгэл биш харин "Би зэвсэгтэй хүн", "Би баян хүн" гэсэн нэг бодол өгдөг. Үүний оронд хүн амьдралд бүрэн итгэвэл бүх айдсын гол шалтгаан болох үл итгэлийг арилгадаг. Ингэж чадвал хүн өөртөө энэ бодлуудыг толгойдоо байнга байлгах шаардлагагүйгээр айдасгүй байж чадах юм. Өөрийгөө зэвсэгтэй хүн эсвэл баян хүн гэх мэт бодлоор төлөөлөн ойлгох нь үнэн чанартаа өөрийн нэг хуурмаг төлөөлөл үүсгэж байгаа бөгөөд хүнд энэ төлөөлөл бодол байх үед бусадтай байнга өөрийгөө харьцуулан жиших шаардлага гардаг. Энэ харьцуулалт нь "Энэ хүний зэвсэг надаас илүү юу", "Энэ хүний надаас илүү мөнгөтэй юу" гэх мэт байж болно. Эдгээр төлөөллүүд нь тэр хүнд нэгэн хуурмаг дүр өгч энэ дүрээр амьдрахад хүргэдэг учраас бусад хүмүүсийн бас үүсгэсэн дүр бүрээс өөрийгөө хамгаалах шаардлагатай болгодог.

 

Гэтэл энэ дүр нь тэр хүнийг хамгаалах биш харин тэр хүний өөрийн бодлыг зөвхөн хамгаалдаг байна. Тиймээс хүн дараа өөрийгөө хамгаалан хэн нэгэнтэй маргах үедээ би яг хэнийг хамгаалах гэж оролдож байна гэдгээ олох гэж үзэх хэрэгтэй. Хэрвээ зөв олсон бол тэр хамгаалж байгаа зүйлийг зөвхөн өөрийн бодлоор бүтсэн өөрийн хуурмаг төлөөлөл дүр гэдгийг мэдэж чадна. Харин хүн амьдралд бүрэн итгэсэн үед өөрийгөө хэнээс ч хамгаалах хэрэггүй гэдгийг энэ итгэлээс олж мэддэг. Энэ итгэл бас тэр хүнд айдасгүй эрх чөлөөтэй амьдрал өгдөг учраас өөрөө өөрийнхөө айдсыг бодлоороо бүтээх нь энэ итгэл байгаагүйгээс болж үүссэн гэдгийг ухаардаг байна.

 

Хүн амьдралд хий хоосон итгээд өөрийгөө бусдаас хамгаалахгүй байх уу гэж эргэлзэж магадгүй юм. Биднийг аз жаргалтай байлгахын тулд амьдрал бий болсон бол биш харин амьдрал биднийг сургах гэж зовлон өгдөг гэж ойлгох нь зөв. Амьдрал дээр болж байгаа зүйлсийн юу болох гэдгийнх нь хувьд хүлээн зөвшөөрч амьдрах нь биднийг амьдралд нэгтгэж нэг болгон улмаар амьдралд итгэх итгэл олох тухай юм гэж үүнийг ойлговол энэ итгэл яг юу вэ гэдгийг хүн өөрөө ойлгож авч чадна. Харин амьдрал дээр гарч ирж байгаа зүйл бүхний эсрэг байнга тэмцвэл хүн өөрийн мэдэлгүй амьдралыг няцаан амьдралтай өөрөө нэгдэж нэг зүйл болж чаддаггүй.

 

Өөрийгөө амьдрал юм гэж мэдэхгүйгээр амьдралыг няцаах нь хүн өөрийгөө няцааж байгаа үйлдэл учраас энэ үйлдэл нь тэр хүн өөрийгөө няцаахад хүргэдэг байна. Хүн амьдралын нэг хэсэг болох үед амьдралын бусад бүх хэсэгтэй өөрөө нэг зүйл юм гэдгээ мэддэг учраас өөрийн мэдэхгүйгээс үүсэх айдас үгүй болж өөрийгөө бусдад хэн болохоо ямар нэг хуурмаг дүрээр танилцуулах шаардлагагүй болдог. Нэг үгээр бол бүх зүйлд итгэх амьдралын тэр итгэлийг олж авдаг. Энэ итгэл нь мөн тэр хүнд бүх хүн бүгд нэг зүйл юм гэдэг ухаарлыг өгдөг тул нэг нь нөгөөгөөсөө айх хоосон айдсыг үгүй болгодог байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler