|
Видео

Шинэ мэдээ

Эмэгтэй таны хайрын түүхийг бүтээхэд зориулан бяцхан зөвлөгөө

Эмэгтэй таны хайрын түүхийг бүтээхэд зориулан бяцхан зөвлөгөө

 

Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж яваа залуу эмэгтэй таны хайрын агуу түүхд зориулж энэхүү нийтлэлийг бичиж сууна. Хэдийгээр өөрт чинь зөвлөхөөр хангалттай удаан амьдраагүй боловч өөрийн бяцхан туршлага болон олж мэдсэн мэдлэгээ ашиглан чамайг алдаа битгий гаргаасай, өөрийгөө хайрлаасай, амьдралын бэрхшээлүүдэд битгий шантраасай, хэрвээ алдаа гаргасан бол түүнээсээ болж өөрийн амжилт, аз жаргалыг бүү хүлээлгээсэй гэсэндээ ухаан бодлоо уралдуулан бичиж байн.

Амьдрал асар олон хуудастай нэгэн ном шүүдээ. Энэхүү номны агуулга ямар байх нь зөвхөн таниас шалтгаалах боловч хэсэг бүрээс нь та хайр гэдэг зүйлийг олж харах болно. Хайр гэж юу вэ? Энэ бол хэн нэгнийг хараад догдлох, тэр хүний өмнөөх хариуцлага хүлээх, түүний төлөө санаа зовох, үргэлж халамжлах, магадгүй заримдаа бусдаас харамлах тэдгээр гайхалтай гэж хэлж болохоор мэдрэмжүүдийн цогц юм.

Тэгвэл хайр үргэлж сайхан байдаг гэжүү? Миний бодлоор хайр бол сайхан бас гайхалтай зүйл, гэхдээ хайрыг бүрдүүлдэг тэр мэдрэмжүүдийн зарим нь чамд аз жаргал өгдөг бол харин зарим хэсэг нь чамайг гуниглуулж орхидог. Гэхдээ санаа зоволтгүйдээ хонгор дүү минь тэд бүгд нийлээд л хайр болдог юм шүү дээ.

Өөртөө дурла: Амьдрал гэдэг агуу том орон зайд өөрийн өнгийг нэмэн яваа бяцхан охин минь өөрийгөө хамгийн түрүүнд хайрлаарай. Гагцхүү тэр л цагаас эхлэн та хамгаас тод гялалзах болно. Үнэндээ хүн болгонд л өөрийгөө голох мэдрэмж байдаг. Тэр нь бусадтай магадгүй үнэхээр хөөрхөн найзтайгаа харьцуулж гаргасан үнэлгээ. Мэдээж хүн бүр царайлаг байх албагүй, хамгийн чухал нь чи л өөртөө дурлах хэрэгтэй. Зөвхөн царай биш өөрийгөө хэн гэдэгт, ирээдүйд хаана хүрнэ гэдгээ сайн мэдэж байвал өөртөө дурлана гэдэг хялбархан зүйл. Хамгийн чухал нь чиний хувьд бүхнээс чухал хүн бол чи өөрөө шүүдээ.

Сэтгэл хөдлөл заавал байх ёстой: Одоог хүртэл чиний итгэлийг даах, бас маш зөв гэсэн хүнийг хайсаар явна уу? Мэдээж чиний зөв хонгорхон минь. Гэхдээ бодоод үздээ амьдрал хэтэрхий баялаг, чи муухай зүйлийг сайнтай нь харьцуулж  байж л үнэлдэг шүүдээ. Чиний хайрын номонд байх ёстой нэг зүйл бол галзуу сэтгэл хөдлөл. Энэ ихэнхдээ арван жилд болж өнгөрдөг. Хэн нэгнийг хараад догдолж, сэтгэл хөдөлж, үргэлж бодож бас өдрийн ихэнх цагийг түүний талаар бодож гуниглаж өнгөрөөдөг. Чиний энэ дурлал бүтэх үгүй нь хамаагүй хамгийн гол нь чи дахин давтагдашгүй гайхалтай мэдрэмжүүдийг цуглуулж байна шүүдээ. Амлаж байна чи тэр дурсамжуудыг хэзээ ч мартахгүй бас харамсахгүй.

Чамайг хайрлах хүнийг заавал ол: Энэ зөвлөгөөг олон хүнээс эсвэл олон зүйлээс сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдэ чухам яагаад гэдгийг би өөрийнхөө өнцгөөс тайлбарлахыг хүсч байна. Миний эхний зөвлөгөөг даган чамайг өөртөө дурласан гэж найдаж байна. Гэхдээ энэ хэцүү байвал чамд дурласан залуу үүнийг чинь мэдрүүлж өгөх болно. Өөрөөр хэлбэл чамайг хайрладаг хүний үг, үйлдэл бүхэн ондоо байх болно. Чи хайрыг түүний жижигхэн үйлдэл бүрээс нь мэдэрч чадна гээд боддоо. Амьдралынхаа жинхэнэ ханхүүг олоход тань туслах бас нэгэн зүйл бол хайрлуулах мэдрэмж ямар байдгийг ойлгох.

Хамгийн тэнэг алхам: Одоо зөвлөгөөний маань хамгийн ээдрээтэй хэсэг эхэлж байна. Ээдрээтэй, холион бантан болсон хайр дурлалруу хөл тавьж үзсэн үү? Таныг бусад хүмүүс үзэн ядаж, зарим нэг нь таны талаар цуу тарааж мөн сонгосон залуу чинь чамайг чин сэтгэлээсээ хайрлах эсэх нь тодорхой бус тийм хайрыг сонгож байсан уу? Мэдээж энэ бол нэг талаараа тэнэглэл. Гэхдээ магадгүй зүрх сэтгэлээ дагах нь таны хайрын номонд байх ёстой зүйл. Өөрөөр хэлбэл маш том туршлага, алдаа байсан ч та дахин алдахгүй шүүдээ. Харин тэр нь алдаа биш харин ч та хамгийн сайн хүнийг сонгосон бол баяр хүргье та эрсдлийг үл тоон асар үнэтэй зүйлийг олсон байна. Онгойлгож үзээгүй байж хаалганы цаана юу байгааг мэдэх боломжгүй шүүдээ.

Ингээд төгсгөлд нь хэлэхэд хайр гэдэг бол маш олон мэдрэмжүүдийн нэгдэл болохоор жаргалтай гунигтай аль нь ч байсан санаа зоволтгүй хайрласаар бай. Хайрлана гэдэг хэзээ ч буруу байдаггүй юм. Тиймээс бусдыг үл тоон өөрийгөө бас хэн нэгнийг тултал нь хайрла.

Б.Ганзул

everyday.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler