|
Видео

Шинэ мэдээ

Хуурамч будаа эсэхийг ингэж шалгаарай

Хуурамч будаа эсэхийг ингэж шалгаарай

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсээс хуванцраар хийсэн хуурамч будааг жинхэнээс хэрхэн ялгах зөвлөгөөг хүргэлээ.


Та дараах дөрвөн аргаар хуурамч будааг таних боломжтой.

  • Галаар шалгаж үзэх. Шүдэнз болоод тамхины асаагуурын дөлөнд бага зэрэг будаа бариад үз. Хэрэв тэр дороо гал авалзаж хуванцар үнэртвэл хэрэглэж болохгүй.
  • Усаар шалгаж үзэх. Нэг цайны халбага түүхий будааг хүйтэн устай аяганд хийж тавь. Хэрвээ будаа аяганы ёроолд тунаж байвал айх зүйлгүй. Харин хөвж байвал хуурамч гэсэн үг.
  • Уур, нүдүүрээр шалгах. Ууранд бага зэрэг будаа хийгээд нүдэж үзэхэд цагаан өнгөтэй нунтаг болж хувирах ёстой. Харин хуурамч будааны өнгө хувирч цайвар шаргал болдог.
  • Хөгцрүүлж шалгах. Хүнсэндээ хэрэглэж байгаа будаа тань биед хоргүй эсэхийг баттай шалгая гэвэл битүү саванд бага зэрэг болсон будаа хийгээд дулаан газар тавиарай. Хэд хоногийн дараа хөгцөрсөн байх болно. Харин хуурамч будаа хөгцөрдөггүй.


Л.Булганчимэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler