|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Хуурамч цагаан будаа илрээгүй гэв

Сошиал ертөнцөөр хуурамч цагаан будаа худалдаалж байна, иргэдэд худалдан авахгүй байхыг анхааруулсан мэдээлэл хүчтэй тархаж, давалгаалсан билээ. Тэгвэл уг асуудлыг МХЕГ-аас анхааралдаа авч, хуурамч гэсэн хаяг шошготой цагаан будаанд лабораторийн шинжилгээ хийж, хариуг гаргасан талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэв. 

Албан эх сурвалжийн хэлж буйгаар "Хуурамч цагаан будаатай холбоотой таван гомдол ирсэний гуравт нь шинжилгээ хийж, хоёрыг нь шинжилж байгаа. Гурван төрлийн цагаан будаа стандартын шаардлага хангасан. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээлэл нь бизнесийн байгууллагуудын хоорондын өрсөлдөөн, бие биенийхээ зах зээлийг булаацалдаж зориуд худлаа мэдээлэл тараасан байхыг үгүйсгэхгүй. Харин уг мэдээллийг анх тараасан этгээдүүд одоо ч бидэнтэй холбогдоогүй, нэг нь бүр цахим хаягаа устгасан байна лээ” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler