|
Видео

Шинэ мэдээ

Н.Цэвэгням албан ёсоор дэвжээний эзэн болов

Н.Цэвэгням албан ёсоор дэвжээний эзэн болов

Японы мэргэжлийн сумод хөл тавьсан монгол  бөхчүүдийн анхдагчдын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням албан ёсоор дэвжээний эзэн болохоор болжээ. Тодруулбал Н.Цэвэгням 2015 онд зодог тайлж Оошима ояката нэрээр Томозүна дэвжээнд туслах оякатагаар ажиллах болсон билээ.

Харин Томозүна ояката зургаадугаар сард 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах бөгөөд дэвжээг Кёкүтэнхо өвлөн авна. Сүмогийн холбооноос албан ёсоор зөвшөөрөл авсны дараа ирэх Зуны тэмцээний дараа Кёкүтэнхо дэвжээ удирдах ояката болох аж.  
Кёкүтэнхо 11 дэх Томозүна ояката болох ба Монголчуудаас хамгийн анхны дэвжээний эзэн болж байна.

Сэтгүүлч Ч.Зэвэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler