|
Видео

Шинэ мэдээ

Мэргэжлийн сумод барилдсан 23 жил

Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийг түүчээлэн барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням нагоя башёгоор зодог тайлж байгаагаа зарлав.

 

Мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны арваннэгдүгээр сард дээд зиндаанд дэвшиж байсан юм. Улмаар 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлсэн билээ.

 

Ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болсон юм.

 

Тэрбээр 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж, олон томоохон дээд амжилтыг тогтоосон билээ. 

Мэргэжлийн сумод зүтгэсэн 20 гаруй жилийнхээ дараа ийнхүү зодог тайлж байгаа юм. 

 

Кёкүтэнхо Н.Цэвэгням энэ сарын башёг гурван даваа 12 унаатайгаар өндөрлүүлсэн.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler