|
Видео

Шинэ мэдээ

Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон спиртийн хэрэг

Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон спиртийн хэрэгМонгол Улсын хилээр 17 чингэлэг спирт хуурамч бүрдүүлэлт хийж орж ирсэн хэргийн эзнийг Мартин Скорзисийн алдарт "Загалмайлсан эцэг” киноны Сицилийн мафийн нэрээр овоглосон Женко Баттулга гэж хэн бүхэн мэднэ. 

Тэрбээр тухайн үед буюу 1997 онд залуучуудын соёлын төвд Холливууд хэмээх баар ажиллуулдаг, түүний жолоочоор Д.Эрдэнэбилэг гэх залуу ажилладаг байсан юм. Д.Эрдэнэбилэг гэдэг нь одоогийн Улаанбаатар банкны 99.1 хувь, Худалдаа хөгжлийн банкны 93.1 хувийн эзэмшигч юм. Шилжилтэд туйлдсан нийгэм хямд архинд живж байлаа. 

Нөгөө талаас нь харвал найруулсан спирт шиг ашигтай бизнес байсангүй. Овтой залуу бизнесмэн 17 чингэлэг буюу 340 тонн спирт хуурамч бүрдүүлэлт хийгээд оруулаадахсан чинь баригдаж Төмөр замын цагдаагийн газраас эрүү үүсгэжээ. Олон хүний нэр холбогдож, удаан сунжирсан хэргийн явцад тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй Билэг гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд хадгалаатай байсан, монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээ гэгдсэн 17 чингэлэг спирт ус болж хувирсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын хуульт ёсыг хахуульдсан анхны авлигын хэргийг ус болгож ууршуулж чадсан юм. Тухайн үед 17 чингэлэг спиртийг ус болгон ууршуулах гол үүргийг одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүйцэтгэсэн гэдэг. Энэ цагаас л Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нөхөрлөл эхэлж, Монголын төрийг худалдан авч эхэлсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.