|
Видео

Шинэ мэдээ

Тиллерсон: Ким Чен Ун рационалист болохоос галзуу биш юм

Тиллерсон: Ким Чен Ун рационалист болохоос галзуу биш юм

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон тагнуулын албаныхны нарийн шинжилгээний дараа Хойд Солонгосын удирдагчийг солиотой биш, харин үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэж хэлжээ. The Hill улстөрчийн үгийг дамжуулжээ.

"Бүх мэдээ мэдээлэл түүнийг галзуу биш гэдгийг нотолж байна. Тэрбээр харгис хэрцгий тэр байтугай алуурчин байж болно, олон янзаар манай стандартаар мэргэн биш хэн нэгэн байж болох юм, гэхдээ тэр галзуу биш" хэмээн Тиллерсон хэлсэн байна.

Төрийн нарийн бичгийн дарга АНУ, БНАСАУ-ын хэрэгт саад болохгүй байхад бэлэн байна гэхдээ "аюул хяналттай байх ёстой" гэж нэмж хэлжээ.

Тиллерсон Хойд Солонгосын удирдагч дэглэмийнхээ цорын ганц амьдрах арга нь цөмийн зэвсэгтэй болох, түүнийгээ тууштай сайжруулах арга зам юм гэдгийг ойлгосон байна гэж хэлсэн аж. АНУ энэ баримтыг өөрчлөх гэж хүсч байгаа гэнэ.

"Бид эсэн мэнд, аюулгүй байдал таны арга зам гэж тэдэнд хэлсэн - Танай цөмийн зэвсгийг устгах бөгөөд бид болон бусад орнууд эдийн засгийн хөгжлийн замаар хөгжихөд чинь туслах хүсэлтэй байна" гэж тэрээр нэмж хэлжээ.

М.Баяр

GEREG.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler