| |
Видео
Шинэ мэдээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Теллерсон БНХАУ-д айлчилна
Хятадын ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 18, 19-нд БНХАУ-д айлчлах гэж байна.
Түүний айлчлалын үеэр Хятад, Америк улсууд хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин өчигдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн.
Мөн гадаад хэргийн сайд нар ирэх сарын 7-8-нд АНУ-д БНХАУ-ын дарга Си Зиньпиний хийх айлчлалын хүрээнд ярилцах асуудлуудыг тохирох бололтой.
М.Баяр