|
Видео

Шинэ мэдээ

Анхны ган бөмбөлөгөө гарган авлаа

Анхны ган бөмбөлөгөө гарган авлаа

 

Анхны ган бөмбөлөгөө гарган авлаа... Шахааны үе дууслаа...


"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК анхны ган бөмбөлгөө гарган авч зах зээлийн гол хэрэглэгч Оюутолгой төсөл, Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхэд бэлэн боллоо. МАН, АН-ын улстөрчдийг өнөөдөр өрвөлзөх тэнхээтэй, том дуутай, дэлхийн баячуудтай зиндаархах хэмжээнд аваачсан буянтай тендер бол ган бөмбөлөг нийлүүлэх шахаа байж ирсэн. Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх, 4-5 жилийн хэрэглээг нь нэгэн зэрэг шахахын төлөө тэмцэж ирсэн МАНдуулагчид болон АНдуурагчид одоо хүнд байдалд орлоо. БНХАУ, ОХУ-аас импортлон оруулж ирдэг үнээс даруй 5-10 дахин бага үнээр эх орондоо үйлдвэрлэдэг болчихлоо шүү. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийг концессын гэрээгээр, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49%-ийг худалдан авах замаар хувийн хэвшил эзэмшин, удирддаг болсоны том үр дүн бол энэ. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ цалингаас өөр орлогогүй мөртлөө хагас бүтэн сайн бүр гэр бүлээ дагуулан Сингапур, Хонконг, Макаод зугаалж явдаг МАНай УИХ-ын гишүүн, сайд, дарга нарт хэцүү л байгаа байх. 

???? Бүтээн байгуулагч үйлдвэрлэгч залуус, удирдлагад баяр хүргэе ????
 
 
https://www.facebook.com/607703309313379/photos/a.614994255250951.1073741828.607703309313379/1227142774036093/?type=3&theater

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.