|
Видео

Шинэ мэдээ

Эрдэнэт үйлдвэр худалдан авалтаа нээлттэй зарладаг боллоо

Эрдэнэт үйлдвэр худалдан авалтаа нээлттэй зарладаг боллооЭрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмших болсон Монголын Зэс Корпорациас ирээдүйн таван зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ. Үүний нэг нь "Нээлттэй шилэн Эрдэнэт” буюу худалдан авалт, зардал, зарцуулалтаа ил тод мэдээлдэг байх зорилт юм. Энэхүү зорилтын хүрээнд худалдан авалт, зардал, зарцуулалтыг нээлттэй болгож, олон улсын стандартыг барьж ажиллах, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх зэрэг асуудал багтсан.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэр цахим хуудсаа шинэчилж, www.erdenetmc.mn хаягаар худалдан авалт, үнийн саналын урилга, бүрдүүлэх материал, худалдан авалтын үр дүн зэрэг тендертэй холбоотой бүхий л мэдээллээ ил тод зарладаг болжээ.

Өмнө нь улсын хөрөнгөөр үйлдвэрт огт хэрэггүй зүйл хэнд ч мэдэгдэлгүйгээр авч агуулдаг байсан бол одоо хувийн хэвшлийнхний хяналт дор олон улсын практикт шалгарсан аргаар худалдан авалт хийдэг болох нь. Энэ мэтчилэн төр, хувийн хэвшлийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа зөв горимдоо шилжиж буйд иргэд тааламжтай байгаа ажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler