![]() |
З.Энхболдын дүү “Эрдэнэт”-д шахаа хийжээ
2012 онд Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захи-рал асан Ч.Ганзориг "Болдсофт" гэдэг компанитай интернэтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээг байгуулжээ. Гэрээ ёсоор бол тус компани БНХАУ-ын ZТЕ Согрогаtion компанид үйлдвэрлэгдсэн 10 гаруй тооны тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тус үйлдвэрт нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Үе үеийн дарга, захирлуудын үед сүйхээтэй бизнесмэнүүд, улс төрчид, тэдний гар хөл бологчид тус үйлдвэрт элдэв хэрэгтэй, хэрэггүй зүйлийг шахаж баяждаг билээ.
Тэгвэл энэ удаад УИХ-ын дарга З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эзэмшлийн компани болох "Болдсофт” бараа материал нийлүүлэх гэрээг амжилттай байгуулж чадсан аж. Түүний компани 680851 долларын үнэ бүхий гэрээг байгуулж, "Эрдэнэт" үйлдвэрийг интернэтийн тоног төхөөрөмжтэй болгосон байна. Мэдээж хэрэг, үүнд ахынх нь үүрэг оролцоо байсан байж л таарна.
Цагтаа
Төрийн өмчийн хорооны дарга байхдаа "Эрдэнэт" үйлдвэрийг бужигнуулж
явсан З.Энхболд өөрөө ийнхүү бууриа нэг эргэж, дүүдээ том тус хүргэжээ.
Хөөрхий муу Норовын хүүг "Нүүрс” хөтөлбөрөөр мөнгө хий-сэн хэмээн
тэвдүүлж, ганц нэг гарынх нь хүмүүсийг шалгуулж, хориулан байж намын
даргынх нь суудлыг авч, улмаар Ерөнхий сайдын албан тушаалаас нь буулгаж
байсан З.Энхболд өөрөө ч бас өөгүй нэгэн биш бололтой.
Эх сурвалж: "Маш нууц" сонин
