|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн ханиадыг хэрхэн хурдан эмчлэх вэ?

Бид хүүхдээ ханиад хүрэх сургаар л эмийн сан руу гүйж, эмийн санчийн мэдэмхийрч санал болгосон мэдэх мэдэхгүй олон эмээр үр хүүхдүүдээ бөмбөгдөх болжээ. Олон ч таних танихгүй эм гарчээ. Тэр бүрүйлчлэхээсээ илүү хүүхдүүдийн дархлаажуулалтыг сулруулж, ирээдүйд эмнээс хамааралтай сулбагар нэгэн болгохоос цаашгүй юм. Хоёр гурван жилийн өмнөөс чухам ийм шалтгаанаар АНУ-ын бүх бага насны хүүхдэд зориулсан ханиадны эмзарахыг хориглосон байдаг. Гэтэл эцэг эхчүүд аливаа өвчнийг эмээр дарахыг илүүд үздэг болжээ. Харин бид танд гэрийн нөхцөлд хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн аргaaр ханиадыг яаж эмчлэх талаар зөвлөж байна.

Зөгийн бал (12 сараас дээш насны хүүхдэд)Зөгийн бал нь хоолойн өвчнийг намдааж, ханиадыг багасгахад тусалдаг. Pennsylvania мужийн их сургуулийн Эмийн Коллежоос явуулсан судалгаанд оролцсон 105 эцэг эхчүүд бүгд зөгийн бал нь зүгээр ханиадны сиропон эмнээс илүү хүүхдийг шөнийн цагаар ханиах ханиалгыг дарж байсан гэж мэдүүлжээ. Хүмүүс голдуу зөгийн балыг халуун устай хольж уудаг. Мөн үүн дээрээ жаахан лемоны шүүс нэмээд уувал бүр илүү үр дүнтэй гэнэ. Түүнээс гадна зөгийн балыг дангаар нь хэрэглэж болно. Хэрэв хүүхэд чинь 1-5 настай бол хагас цайны халбага, 6-11 настай бол бүтэн цайны халбага зөгийн бал дангаар нь өгнө. Харин нэгээс бага насны хүүхдэд зөгийн балыг өгч болдоггүй. Яагаад гэвэл зөгийн баланд Clostridium botulinum гэдэг бактербайдгаас энэ нь бага насны хүүхдийн төгс боловсроогүй байгаа хоол боловсруулах системийг хүндээр өвчлүүлдэг.
Давстай ус (4-өөс дээш настай хүүхдэд)Давстай усыг хүүхдийн хамарт дусаах нь хамрын хөндийг чийгшүүлж, хамар дахь нус болон элдэв бохирдлыг цэвэрлэж гаргахад тусалдаг. 2008 онд Европд хийсэн судалгаанд 6-10 насны 390 хүүхэд оролцож, далайн ус нь стандарт ханиадны эмнүүдээс хамаагүй хурдан ханиадыг дарж байсныг баталжээ. Бүлээн давстай уусмал бэлдсэний дараа хамрын дусаагуураар хүүхдийн хамарт дусаана. Хүүхдийн толгойг гэдрэг хэсэг байлгаж уусмал хамрын хөндийгөөр чөлөөтэй нэвтрэх боломж олго. Дараа нь өндийлгөж суларсан нусыг цэвэрлэж аваарай.
Хамар цэвэрлэх (2-оос дээш настай хүүхдэд)Хүүхэд ханиадтай үед хамрыг нь тогтмол цэвэрлэх нь хамгийн шилдэг арга байдаг. Хамрыг цэвэрлэснээр хүүхэд чөлөөтэй амьсгалж чадахаас гадна унтахдаа ч амархан байх болно. Ид ханиад эхэлж байгаа үед хамраас нь тогтмол ус гоождог. Энэ тохиолдолд хамрыг цэвэрлэхдээ хамгийн сайн сальфетка эсвэл зөөлөн даавуу хэрэглэхийг зөвлөж байна. Яагаад гэвэл тогтмол хатуу цаас, муу сальфеткаар хамраа үрэх нь жижиг хүүхэд гэлтгүй том хүний хамрыг ч улайлгаж өвчлүүлдэг. Одоогоор Монголд зарагдаж байгаа сальфеткуудаас Kleenex-ийн Aloe-той сальфетка хамгийн чанартай зөөлөн бөгөөд хүүхдийн чинь хамрыг хэзээ ч улайлгахгүй.
Бургуй /bulb syringe/ (нялх хүүхдэд)Нялх хүүхэд өөрөө нусаа нийж чадахгүй тул хамрыг нь бургуй ашиглан цэвэрлэж болно. Үүний тулд давстай уусмал бэлд. Уусмалыг нэг аяга бүлээн усанд тал цайны халбагаар давс хийж бэлдэнэ. Энэхүү уусмалаа 24 цагаас илүү битгий хадгалаарай. Яагаад гэвэл түүнээс илүү удвал бактери үржих бололцоотой. Тэгээд давстай уусмалаасаа нялх хүүхдийн хамарт 10-20 дусал хийж 10 секунд хэртэй байлгаад бургуйгаараа суларсан нусыг соруулж авна. Гэхдээ энэ аргыг 4-өөс дээш өдөр дараалан хэрэглэх хэрэггүй. Яагаад гэвэл давстай уусмалыг тогтмол хэрэглэх нь нялх хүүхдийн хамрыг хуурайшуулах магадлалтай. Мөн хүүхэд бургуйгаар соруулахад дургүй байвал хөвөн ороож хэрэглэж болно.
Үнэртэй тосон түрхлэг (3 сараас дээш)Биднийг бага байхад ээж, эмээ нар маань гавар түрхэж цэгт массаж хийж өгдөг байсныг санаж байгаа биз ээ. Одоо үед гавраас арай зөөлөн боловч ийм төрлийн үйлчилгээтэй үнэртэй тосон түрхлэгүүд гадуур зардаг болжээ. Монголд зарагддагаас гэвэл Dr.Mom’s тосон түрхлэг байдаг. Судалгаанаас үзэхэд эдгээр тосон түрхлэгүүд нь хамрын битүүг эмчлэхэд ямар нэгэн үр дүн өгдөггүй нь батлагдсан. Харин хамар битүүрсэн үед зөөлөн сэнгэсэн мэдрэмж төрүүлж ханиад хүрэгчид таатай сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ тосон түрхлэгийг цээжиндээ, нуруундаа, хүзүүндээ түрхэж хэрэглэхээс гадна хамар битүүрсэн тохиолдолд хамрын хоёр талаар, хамрын доод болон угалз хэсэгт түрхэж хэрэглэхэд амьсгалахад арай дөхөмтэй болгодог.
Давстай усаар хоолойгоо зайлах (4-өөс дээш насны хүүхдэд)Давстай усаар хоолойгоо зайлах нь хэзээд хөндүүрлэсэн хоолойн өвчнийг багасгадаг сайн арга юм. Хэдийгээр эрдэмтэд одоо болтол яагаад гэдэг учир шалтгааныг тогтоож чадаагүй ч давстай усаар хоолойгоо зайлах нь хоолой дээр байгаа цэрийг маш сайн гадагшлуулдаг нь практикт нэгэнт нотлогдсон.Нэг аяга усанд ½ цайны халбага давс нэмж хутгаад давстай усаа бэлдэж болно. Хэрэв хүүхэд чинь амтыг нь авч чадахгүй бол жаахан лимоны шүүс нэмж амт оруулж болно. Өвчтэй үед нь өдөртөө 3-4 удаа хоолойг нь зайлуулах шаардлагатай.
Хэвтэхэд нь толгойг нь өндөрлө. Хүүхдээ амрахаар хэвтэхэд нь толгойг нь өндөрлөж өгвөл түүнд амьсгалахад илүү чөлөөтэй амар байх болно. Гэхдээ бага зэрэг өндөрлөхөд л хангалттай. Хэрэв бага насны, тусдаа орон дээр унтдаг бол өндөрлөж байгаа даавуу, алчуураа ор болон матрасны завсар нь хийгээрэй. Бага хүүхдийн орон дотор илүү дутуу алчуур, даавуу байх нь аюултай байдаг. Яагаад гэвэл хүүхэд өөрөө өөрийгөө мэдэлгүй даавуугаар хүзүүгээ ороох эсвэл нүүрээ бүтээснээс амьсгалж чадахгүй болох тохиолдол гардаг.
Амралт, бас амралт (бүх насныханд)Ямар ч тохиолдолд өвчинтэйгээ тэмцэхэд бүх хүмүүс тодорхой хэмжээний энергийгзарцуулдаг. Тиймээс хүүхэд чинь их унтаж амрах тусмаа бас эдгэрч байна гэсэн үг.

Ууршуулсан агаар (бүх насныханд)Чийгшүүлсэн агаараар амьсгалах, халуувтар баннд усанд оруулах нь маш сайн үр дүнтэй арга. Монголд олон янзын өрөө чийгшүүлэгч, агаар цэвэрлэгч орж ирж байгаа ч аль ч тохиолдолд тэднийгтогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.
Нэмэлт шингэн (6 сараас дээш насны хүүхдэд)Шингэн зүйл ихээр уух нь хүүхдийн өвчинтэй тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. Хүүхдийнхээ уух дуртай зүйлсээс ахиухан авч өгөөрэй. Гэхдээ хэт чихэрлэг зүйл байвал харин эсрэгээрээ эргэж мэднэ шүү.
Тахианы шөл болон бусад уух зүйлс (6 сараас дээш насны хүүхдэд) Зөгийн балтай ус, халуун шоколадтай сүү зэргээс гадна тахианы шөл уух нь хүүхдийн ядаргааг тайлж, толгой эргэх, хамар битүүрэх болон халууныг бууруулдаг нь нотлогдсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler