|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Хүүхэд төөрсөн тохиолдолд 102 дугаарын утсанд хандаарай

Хүүхэд төөрсөн тохиолдолд 102 дугаарын утсанд хандаарай Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх бэртэж, гэмтэх тохиолдлууд цөөнгүй гардаг.

Өнгөрсөн жил баярын өдрүүдэд 39 хүүхэд төөрснийг цагдаагийн байгууллагын ажилтнууд эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Тиймээс төв цэнгэлдэх хүрээлэн, хүй долоон худаг орчим бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхэд төөрсөн тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас буюу Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах шуурхай мэдээллийн төвд яаралтай хандаж, мэдэгдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler