| |
“Эко” амьдралд дурласан гоо бүсгүйчүүд
Загварын тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан топ Пүүжээ гурван хүүхдийн ээж болсноосоо хойш "сураг” тасрав. Өөрөөр хэлбэл тэрээр тайз дэлгэцийн ажлаасаа завсарлага аваад багагүй хугацаа өнгөрчээ. Гэхдээ олны анхаарлыг татаж байдаг оддын жишгээр үе үехэн өөр төрхөө харуулж, сэтгэгдэл дагуулах нь бий. Ямартаа ч жүжигчин бүсгүйг улаан йогчин болсныг хэдийнэ мэдсэн фенүүд нь ийм нэгэн өөр "төрх”-ийг нь хараад уулга алдсан гэнэ шүү.
Хэдэн сарын өмнө хээнцэр Ану ч хадмын нутгаар зочилж буйгаа нүүрномын найзуудадаа сонирхуулсан. Энэ нь хүнийг гадна байдлаар өнгөц дүгнэж болдоггүйн нэгэн жишээ байсан юм. Үргэлжийн л ганган дэгжин Ануг гүүний дэлэн шувтарч сууна гэж хэн санах билээ.
Тэгвэл "будаг шунх, зураг авалт,фото камер, загварын хувцсаар дүүрэн Пүүжээгийн ертөнц" ч ингэж өөрчлөгдсөн байх ажээ.
PHOTONEWS.MN