|
Видео

Шинэ мэдээ

Селена гомезийн шинэхэн дүр төрх

 

 

Дуучин Селена Гомез өнгөрсөн амралтын өдөр өөрийн шинэхэн дүр төрхөө дэлгэлээ. Учир нь үргэлж эмэгтэйлэг стильтэйгээр олны өмнө гардаг тэрээр энэ удаад рок маягийн шинэлэг хэв маяг, бардам төрхийг үзүүлсэн юм. Рок маягийн шулуун үс, улаан уруул, улаан өндөр өсгийт, этгээд загварын хослолтой Селена Гомез энэ стилээрээ удахгүй гарах цомгийнхоо нүүр царайг бүрдүүлж байгаа гэнэ. Дуучин бүсгүйн хувьд шинэхэн цомгоо Францад бичүүлж байгаа гэнэ.

 

Тэрээр хоёр дахь соло цомгийнхоо сурталчилгааны зураг авалтыг Францад хийхдээ тас хараар хувцаслаж шийдэмгий дүр төрхийг гаргаж байсан юм. Тухайн үед олон нийт Селенаг Женифер Анистоны 2002 онд Эмми Авардст ирсэн дүр төрхтэй ижилхэн болсон хэмээн бичиж байв. Харин тэрээр үүнийг эсэргүүцээгүй бөгөөд би Женифер Анистондуртай, хайртай хэмээн хэлж байсан билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler